ТҮЦ эрхлэх зөвшөөрөл буюу түмний БОР амьжиргаа

Aдмин / Нийгэм

Нийслэл хотын хэмжээнд 1831 ТҮЦ байгааг тоолж тодорхой хэсэгт шаардлага хүргүүлж, зам талбайд, зорчих хэсэгт төвөг учруулсныг нүүлгэн шилжүүлж, явган хүний зам, автобусны буудлуудын талбайг чөлөөлөх аж. ТҮЦ буюу жижиглэн худалдаа нь эдийн засагт хор хөнөөлгүй, үйлдвэрлэлгүй улс орны хүмүүс амьжиргаагаа залгуулдаг хэрэгсэл юм. Өргөн хэрэглээний барааг дамлан зарахаас өөрөөр эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд бөөнөөрөө орох шударга, эрүүл орчин бүрдэхгүй байгаа нь Монголд ТҮЦ-ний бизнес нэгэн хэвийн үргэлжилж байгаагаас харагдана.

Хүнс, бараа, үйлчилгээний чухалд байршлуудад CU, GS25 гэх мэтийн олигархи групп компаниуд гаднаас татан оруулж ирсэн үйлчилгээний цэгүүд орж ирээд бие даасан Монгол худалдаа эрхлэгчдийг цохиж байгаа нь шударга бус.

Өөрөөр хэлбэл аливаа бизнес үйлчилгээ, орчин, тохижилт, байршлаас ихээхэн хамаардаг хамгийн гол дэмжлэг бол төрийн оновчтой бодлого. Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэхэд улсаараа шуугиад өнгөрөхөөс өөр чадамжгүй сул дорой. Өөрөөр хэлбэл төрд ч ард түмэнд ч өөрсдөө бүтээх, нэгнээ дэмжих сэтгэл зүтгэл сульджээ. Иргэдийн бор амьдралыг залгуулдаг жижиглэнгийн худалдааг шүүрдэхдээ маш түргэн шуурхай, хүчирхэг мөртлөө аварга авлигачид, улсаа тонодог луйварчдад тун ч эелдэг, аядуу зөөлөн нь эгдүүцэм хэрэг мөн.

Үнэндээ Монгол улсын нийслэлд зочилж буй гадаадынхан гудамжаар нь Монголыг илтгэх үйлчилгээний онцлогтой дэлгүүр, зочид буудал, үйлчилгээний төв байхгүйг хараад л Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг товчхон дүгнэж болохоор юм. Нийслэлийн засаг Д. Сумъяабазар 1 жилийн өмнө л жижиглэн худалдаа эрхлэгч, ТҮЦ ажиллуулдаг иргэдийг зөвшөөрөл, татвар хураамжаар дарамтлахгүй байхыг үүрэгдэж попорч байсан бол өдгөө хуугаар нь нүүлгэн шилжүүлж цэвэрлээд эхэллээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.80.25] 2023-04-27 17:16:09

Ямар ч баталгаагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж дамын наймаа хийдэг ТҮЦ-үүд ерөөсөө шаардлагагүй, хэрэггүй. Баас шээс, нус цэр, бөөлжис дун орших ТҮЦ-үүдийг хурдан үгүй болгооч ээ, устгаач ээ. Иргэдийн 5000 гаруй тоосгон гараашийг нураагаад хогийн цэгт ачсан биз дээ? Түүний нэгэн адил энэ бохир заваан, өвчин нян вирус тараагч ТҮЦ-үүдээ буулгаач ээ. ТҮЦ-үүд улсад татвар төлдөг юмуу? Монголчуудад ТҮЦ-үүд хэрэггүй, шаардлагагүй.

ТҮЦ бол хямд бараагаар үйлчилдэг болхи дэлгүүр. [192.82.87.190] 2023-04-26 18:37:36

ТҮЦ бол ЯДУУ ба ЯДУУВТАР хороололд байдаг дэлгүүр. Солоногосыг хар, Сеүлийн том төв гудамжинд ТҮЦ үзсэн үү? Москва, Токио, Бээжинг хар. Иймд хүрэн өнгийн ТҮЦ-үүдийг хотын ЗАХЫН дүүргүүдрүү нүүлгэ. Тэнд ЗОХИХ үйлчлүүлэгчид нь байгаа ш дээ.

zochin [192.82.82.202] 2023-04-26 14:38:43

TYTS-g tatan .buulgah ni zuv. Ariun tsever taaruu, orchin ni bohir. zarim baraa ( oroomog, boov, tort g.m ) chanariin shaardlaga hangahgvi bas zarim ni shunu shag zarna.

irgen [202.9.40.88] 2023-04-26 12:15:12

Dur.turhiig n eerchleed bas 1 tom hulgaich n tavichihgui bol hamgiin zuv ajil.Busnii buudal.Bairnuud dund olon Tuts tavisan bgaag zaaval avaarai.BG 5.6 horoond Nomin.EFES.Orhon zah tom delguur bhd horoolol dotroo busnii buudlaas ch olon Tuts bga.Hend n avilgal egeed taviad bdgiim.Zaaval buulgaarai.Hun yvah ch gazargui bolj bn.80 a.b bairni hajuud barilga barih gj nuh uhaad.hogoor duureed 12 jil bolj bn.Ganbaatar n hamgaaldaguu.Hot.gazriin alba huraaj avaach.Bainga nuh n hogoor duureed tuugeer amisgalj bn.Ganbaatar bol uo ch hhgui durak tolgoi.

Зочин [66.181.160.68] 2023-04-26 12:11:37

ТҮЦ ер нь хэрэггүй ээ . Хамгийн бохир , баталгаат биш . Орчин бүр хэрэггүй. 21 р зуун ш дээ. Алийн болгон заваан бохир хуучны Эрээн байх юм бээ

зочин [202.9.40.56] 2023-04-26 12:00:41

шаардлага хангахгүй түц нэртэй заваан цэгүүдийг бүгдийг нь устгах нь зөв худалдаа үйлчилгээний цэгүүдэд оруулах хэрэгтэй түцээс худалдаа хийдэг хүмүүс бараг байхгүй дээ нил жорлон бохир заваан ,,,,,халдварт өвчний эх үүсвэр шүү дэээ хугацаа нь дууссан бохир гараараа худалдаа хийнэ харьцааны соёлгүй бүдүүлэг гадуураа шээнэ нус цэрээ хаяна шал угаасан гараараа худалдаа хийнэ ийм заваан байгаам даа үнэнийг л өчлөө уучлаарай

иргэн [64.119.26.85] 2023-04-26 11:43:46

Түцтэйгээгээ умам заваараад байх уу -- Одоо томоруулаач !!!!!!!! амарийг хараад бэлэн бараанаас мөнгө саахаа болиод Томоор хараач Түцнийхэн .!!!!!!!!!!!

Зочин [202.131.235.198] 2023-04-26 11:34:20

ТҮЦ-үүдийг нүүлгэх нь зөв өө. Бохир хадгалалт хамгаалалт муу ариун цэврийн шаардлага хангахгүй байна. ТҮЦ- нээс ихэвчлэн хүүхэдүүд юм авч идэн байна. ТҮЦ -ний гадаад орчин бохир бие зассан хог цуглуулсан бохир үнэртсэн явган хүний зам дээр тавьсан, хажуу орчинд нь хогийн цэг үүссэн байна. Эдгээрийн нүүлгэх цаг нь болсон. ашгүй нэг нүүлгээд эхлэх шиг боллоо. Бүх дүүрэгт ижид хандаж нүүлгээсэй. 3,4-р хороолол Модны-2 ын ТҮЦ үүдийг хурдсан нүүлгээчээ

Иргэн [192.82.69.37] 2023-04-26 10:02:03

Чөлөөт зах зээл их ярьдаг нөхдүүд ТҮЦ нээс айгаад байна уу. Бараа худалдаж авахгүй бол дампуурдаг юм шүү дээ. Бохирдол муухайг хүмүүс өөрсдөө болгож байгаа. Бохирдол болгож байгаа хүмүүстэй тэмцэх хэрэгтэй

Зочин [64.119.27.175] 2023-04-26 09:15:22

tuz bj bolno.gehdee gol n hunii zamaas oor gazar l bailga

Шихихутаг [103.26.194.210] 2023-04-26 09:06:01

Ерээд оны эхээр ТҮЦ, ХарХорин, Нарантуул түүхэн үүргээ гүйцэтгэсэн!!! Одоо их хотын ажил амьдралд саад тотгор чөдөр тушаа л болж байна. Захуудыг хотоос бүр гарга, ТҮЦ-нүүдийг бүр хориглох хэрэгтэй

хүк [203.169.48.150] 2023-04-26 08:58:11

ТҮЦ-г нүүлгэхгүй гээд байгаа хүмүүс яах гээд байгаан ойлгохгүй юм. байвал муулна байхгүй бол муулана хөгжилийн садаа нарыг бүгдийг нь буудаж алвал таарна

Зочин [59.153.112.132] 2023-04-26 08:53:17

Улсын онцлог шингээсэн дэлгүүр гэж юу бна, хэрэглэгчийн тохь тух хангаж байж дэлгүүрийэ бизнес цэцэглэнэ биз… түц тэр шаардлагаас аль эрт хоцрогдоод , шахагдаж бгаа ш д


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.