Хануй голын сав газрын захиргаа 2 аймгийн 5 сумдын нутагт цэвэрлэгээний ажил зохион байгууллаа

Aдмин / Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 04 дүгээр албан даалгаврын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор хог хаягдлыг цэвэрлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай болон усны сан бүхий газрын ойролцоо ил задгай хог хаягдал үүсгэхгүй байхад хяналт тавьж, сав газарт хамрагдах сумдын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч нартай хамтран ажиллаж харьяалах нутаг дэвсгэрийн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж устгав.

3үй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны сэг, зэмийг мал эмнэлгийн байгууллагын хяналтат доор халдваргүйтгэх болон устгах, булшлах үйл ажиллагааг зохион байгуулж, аливаа өвчин эмгэг тархах болон байгаль орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Үүнд Архангай аймаг Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг сумдад 19 аж ахуй нэгжийг хамруулан 52 га талбайн 116 м3 хог хаягдлыг цэвэрлэж устгав. Мөн Булган аймгийн Баян-Агт, Булган сумдад 62 аж ахуй нэгжийг хамруулан 41 га талбайн 295 м3 хог хаягдлыг цэвэрлэлээ.

Орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, цэвэрлэн зайлуулах, нүхэн жорлонгоо өөрчлөх, байгальд ээлтэй жорлон барих, оршин суугаа нутаг дэвсгэртээ хог хаягдлыг ангилан ялгах усны нөөц, ашиглалтыг багасгах, хамгаалалтын талаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.