Баавгай уулнаас бууж ирэн удаа дараа мал БАРЬЖ ИДЖЭЭ

Aдмин / Нийгэм

Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарчээ.

Байгаль орчин ачлал жуулчлалын яамнаас ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгөв. Үүнд:

  • Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ​ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ​БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах;
  • Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд; эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
  • Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикл, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
  • Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах;
  • Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараахыг зөвлөжээ.

Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллах боломжтой.


Сэтгэгдэл

Боранчин [64.119.19.144] 2023-04-29 18:47:10

Ингэж л заналхийлээд байгаа бол буудахаас яахав дээ, удахгүй хүн барина шүү. Наадах баавгай чинь харин өөрийгөө тусгай хамгаалалттай амьтан гээд бодчихсон хээв нэг явдаг араатан болжээ.

Зочин [202.55.191.194] 2023-04-28 12:31:20

Баавгайн идэш самар жимсийг нь хүн хогнууд ашиг олох зорилгоор түүж устгаад байхаар идэш хоолгүй хөөрхий амьтад юу таарсанаа л иднэ шүү дээ, Хүмүүс бид л буруутай,

Зочин [202.9.40.67] 2023-04-30 12:08:33

Монгол улсын иргэд бүгдээрээ буруутан биш л дээ, самар түүх нэрээр ой модыг сүйтгэж байгаа шуналын туламнууд л буруутай, тэд бол ой модыг, ан амьтдыг ... товчхондоо хэнийг ч , юуг ч хайрлахгүй ... мөнгө олж байвал юуч хийхээс буцахгүй

зочин [202.9.46.114] 2023-04-28 11:18:55

Идэш тэжээлийн дутагдалд орсон баавгай мал руу дайрах нь хүний буруу үйлдлээс улбаатай зэрлэг ан араатан хүн хоёр айл хөрш зэрэгцэн амьдарсаар ирсэн шдэ ганц нэг мал зооглоол биз

1 [203.91.115.48] 2023-04-28 07:08:40

Хууль тогтоож буй 76 гишуун энэ хуулыг баталж гаргаж байгаа хумуусииг энэ газар хэсэг хугаацаанд амьдрауулж байгаад амьдралд ниицсээн хунд ойрхон бодит хууль гаргуулах !!!!!! Ер нь бух хуулииг ингэж баталгаалжуулж байж гаргах !!!!

Гаа [66.181.179.195] 2023-04-27 21:12:47

Зөвлөмж өгөж байгаа нь бөөгнөж байгаад идүүл гэсэн үг байнё ха ха хө

Магнай [199.243.108.66] 2023-04-27 23:55:00

Я зөв

Зочин [66.181.176.100] 2023-04-27 20:17:24

Хүний эрх хамгаалах нийгэмлэгээс амьтаны эрх хамгаалах нийгэмлэгт АМЬДРАЛД НИЙЦСЭН ХУУЛЬ ДҮРЭМ , хүнээ хайрласан зөвлөмж боловсруулаачээ гэж хүсье.Буудахгүй байсан ч дахин ирүүлэхгүйн тулд машин мотоциклээр хол хөөдөг болье ТЭГЭХ ҮҮ.Хальт буудсан болох хууль гаргаачээ.

Зочин [66.181.176.100] 2023-04-27 20:11:49

Та нартаа таарсан зөвлөмж байна даа.Хөдөө хээр газар ЗАСАГДАРГА , ТАМГЫН ГАЗАР , БОАЖГ ыг хайгаад явж байтал нөгөө үлдсэн хэдийг хүн ам амтай нь бүгдийг барьчихвал яах юм. Машин мотоциклээр хөөж болохгүй гэжээ Гэртээ бүгээд хэдэн мал идэх нь бэ гээд хараад суух юм байна л даа.АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ЗӨВЛӨМЖ БАЙНА ДАА.Түүний оронд тухайн газарт засаг дарга тамгын газраас, БОАЖГаас ЖИЖҮҮР ЭРГҮҮЛ ажиллуулах нь харин амьдралд НИЙЦНЭ.Контороос гаргасан шийдвэр амьдралд тохирохгүй байна шүү

Азаартаад л байна уу? Амьтныг алчихмаар байх шиг. Кх! [64.119.22.70] 2023-04-27 18:20:48

Тэгээд яах гээд байгаа юм бэ? Та нар энэ баавгайг хурдхан буудаж алах гээд л байгаа биздээ? Гэтэл Монголын хуулиар тэгэж болдоггүй, өчгөөн газартай зөвшилцөж бөөн зөвшөөоөл авах ёстой байдаг. Хялбархан шууд буудчихаж болдоггүй. Иймд баавгайн тухай сонин, интернетээр бичээд л, азаартаад л.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.