1932 онд хувьсгалын эсэргүү нарын биш ард түмний бослого болсон...

Aдмин / Нийгэм

Ард түмний сүүлчийн бослого

1932 оны ардын бослогыг улаантнууд “хувьсгалын эсэргүү бослого” хэмээн түүхийн сурах бичгүүдэд худал сурталддаг байснаас хойш бараг зуун жил өнгөрчээ. Тэр үед улаантнуудад хамаг үнэт зүйлээ алдсан ард түмэнд бослого гаргахаас өөр сонголт байсангүй. Тэр үеийн улаантнуудын харгислал улс орныг улам доройтуулан ядууруулж ард түмэнд босохоос өөр зам байсангүй.

Монголын ард түмэн 1921 онд Богд хаант Монгол төрөө устгасан Ардын засаг гэгчид эхлээд итгэж байсан. Гэтэл ардын намынхан ард түмнийг өөд татах бус, өөр хоорондоо зөрчилдөж эхлээд Бодоо, дараа нь Сүхбаатар, Данзан нарыгаа хөнөөв. Богд гэгээн, Богд хатан учир битүүлгээр нас барав. Улаан оросын зөвлөхүүд монгол төрийн хэрэгт эрээ цээргүй оролцож хүн алж хүрээ талахаас өөр ажил хийхээ болив.

Ардын засаг ард түмний хамаг мал сүрэг, хөрөнгийг хурааж эхлэв. 1928 оноос эхлэн зүүнтний харгис бодлого улам идэвхжиж эрдэм номтой лам нарыг толгой дараалан хөнөөж эхлэв.

Шүтэх Бурхангүй, амь зуух мал сүрэггүй болсон ардууд аргаа барав. Улаантан чөтгөрүүдээс яаж зугатааж амь гарах вэ гэсэн асуудал босож ирлээ.

Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын нам 1928 оноос эхлэн Зөвлөлтийн коммунист намын жишгээр МАХН буюу улаантны хэт зүүний харгис коммунист нам болон хувирч Монголын ард түмнийг дарангуйлагч харгис хүчин болсон юм.

1928 оноос эхлэн төрийн толгойд гарсан Коминтерний төлөөлөгчид болон монголын зүүнтэнгүүд “Лам нартай тэмцэнэ, буддын сүм хийдийг устгана, хар феодалуудын хөрөнгийг хураана, нийгэм журамд яаралтай дэвшинэ” хэмээн дөвчигнөж, ард түмнийхээ хэдэн зууны турш байгуулсан бурханы сүм хийдийг нь шатааж, бурхан тахилыг нь булаан устгаж, амин зуулгын хэдэн малыг нь хураан авч ард түмнээ амьдрах аргагүй болгов.

“Нударган баячуудтай тэмцэнэ” гээд жирийн чинээлэг дунд ардын хөрөнгийг хуу хаман дээрэмдэв.

Сүм хийдэд өндөр татвар ногдуулж, лам нарыг хүчээр хар болгов.

Бурханы шашныг хавчин гадуурхсан нь ард түмний дургүйцлыг ихэд хүргэв. Жасын мал гэхэд л 1932 оныг 1930 онтой харьцуулахад 10 дахин буурчээ. Монголын мал сүрэг 1929-1932 оны хооронд 6 сая малаар хорогдов.

Аргаа барсан ард түмэн “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн бослого гаргахаар шийдлээ.

1930 онд Улаангом ба Төгсбуянтын хүрээнд лам нарын бослого гарч, боссон ард олон шашны далбаан дор нэгдэхээ илэрхийлж, тухайн үедээ хязгаар нутгийн шашин, соёлын төв болж байсан Төгсбуянтын хүрээнээс бослого эхэлсэн ажээ.

1930 оны гуравдугаар сарын 25-нд бослогын удирдагч Бардуугийн төлөөлөгч лам Номон, Молом нараас Улаангом хийдийн лам нартай харилцаа барьж, хийдийн 60 гаруй лам нар босч, шоронгоос ялтнуудыг суллан улмаар аймгийн захиргаа, Дотоодыг хамгаалахын ангийн албан хаагчдыг баривчлан авахыг оролдсон боловч Дотоодыг хамгаалахын анги, намын байгууллагуудын албан хаагчид босогчдыг дарж, бослогыг таслан зогсоожээ.

Бодончийн хүрээний лам, хар хүмүүс бослого гаргахыг завдсан боловч толгойлж байсан 46 хүнийг Дотоодыг хамгаалахын Ховд хэлтсээс баривчилснаар уг бослого дарагдсан ажээ.

Тэр үед Төгсбуянтын хүрээний босогчид 50 хүртэлх насны 1500 гаруй хүнтэй болжээ. Бослого өргөжин тэлж байсан 1930 оны гуравдугаар сарын сүүлчээр Засгийн газрын Бүрэн эрхт комиссоос орон нутгийн цэргийн анги, ДХГ-ын орон нутаг дахь албан хаагчид, нам, эвлэлийн гишүүд, ардуудаас бүрдсэн тусгай отряд байгуулан зэвсэглэж, ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир өөрийн биеэр удирдаж явав.

Босогчид зэвсэг муутай байлаа. Бослогын үед Төгсбуянтын хийдийн 800 гаруй лам дөнгөж 100 гаруй нь винтов, цахиур, бирдаан буутай бусад нь мод шийдмээр зэвсэглэсэн, бослогын дараа хийдийг нэгжин үзэхэд 25 сумтай винтов буу 1, бирдаан буу 2, дарь 33 хайрцаг, тугалга 1 пүү байсан” тухай баримт Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдан үлджээ.

1930 оны гуравдугаар сард МАХН-ын VIII Их хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Төгсбуянт, Бодончийн хүрээний эсэргүү бослогыг дарах Засгийн газрын Бүрэн эрхт комиссын даргаар ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир, гишүүдэд Л.Дарьзав, Д.Дашчирав, Загд, Эрдэнэ нарыг томилон илгээв.

1930 гуравдугаар сарын 31-ний өдөр Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Б.Элдэв-Очироос ирүүлсэн илтгэлийг авч хэлэлцээд “Улаангом ба Төгсбуянтын хошуудыг цэргийн байдалтай болгомой”, “Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч ба удирдагч нарыг харьяа нутгийн албан газраар илэрхийлэн авч мөн тэрхүү хөдөлгөөн дор оролцож байгаа нам, эвлэлийн гишүүдийн хамт буудан цаазалмой” хэмээн босогчдын удирдагчид болох 38 хүнийг олны өмнө буудан алах зөвшөөрлийг Б.Элдэв-Очир даргатай Засгийн газрын Бүрэн эрхт комисст олгожээ. Бүрэн эрхт комиссын 1930 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хээрийн шүүхээр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолыг үндэслэн бослогын удирдагч захирагч Борхишигийн Бардуу, Аюур, мээрэн Батбаяр тэргүүтэй 38 хүнийг буудан алах, 1-8 жил хүртэл хорих ялаар 113 хүнийг, 162 хүнийг торгох ялаар шийтгэсэн байдаг. Нийт 2000 гаруй хүн бослогод оролцсон баримт ТЕГ-ын тусгай архивт үлджээ.

Цаазлуулсан 38 хүний 30 нь ард гаралтай, 8 нь лам нар байсан.

Хожим их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд энэ бослогод оролцсон лам нараас хэлмэгдэж, 1930-1938 он хүртэл Төгсбуянтын хошуунаас 133 хүн цаазлуулж, 200 гаруй хүн 1-10 жил хорих, хөрөнгө хураах, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байдаг. Үүнээс харахад Төгсбуянтын хүрээний бослого нь зөвхөн лам нараас гадна нам, эвлэлийн гишүүд, ард олон, төр, засгийн бодлогод дургүйцсэн олон түмний бослого байв.

1931 оны эхээр Алтай аймгийн хил залгаа сумдын 1500 шахам өрх, Амарбуянт зэрэг хийдийн лам нарыг хамарсан хөдөлгөөн гарчээ. 1931 оны сүүлчээр Өмнөговь аймгийн Өвөр Монголтой хил залгаа сумдад лам нарын хөдөлгөөн мөн гарсан.

Эдгээрийг “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” гэж нэрлэн МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1931 оны есдүгээр сарын 54 дүгээр нууц хурлын шийдвэрийг үндэслэн, Дотоодыг Хамгаалах Газраас Тусгай морин хорооны салаан дарга Х.Чинсаа, суртлын сургагч Л.Надмид нарын 40 хүнтэй маневрын салааг Өмнөговь аймагт, Д.Бөө даргатай салааг болон 1932 оны есдүгээр сард Цэргийн Зөвлөлөөс 200 шахам хүнтэй отрядыг Алтайд нэмэн явуулснаар Алтай аймаг дахь ардын хөдөлгөөнийг даржээ. Ардын бослого 1932 онд улам эрч хүчээ авч баруун таван аймгуудыг бараг бүхэлд нь хамарч байлаа.

1932 оны гуравдугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Дотоодыг хамгаалах ангиас ДХГ-ын ерөнхий дарга, сургагч нарт “Бүрэнхаан сумын Жалханзын хүрээний хувилгаан Гунгаажав тэргүүтэй 11 хүн эсэргүү бүлгэм байгуулж, Төмөрбулаг сумын Бүгсүй, Бүрэн сумын Мөрөн, Цэцэрлэг сумын Тэсийн хийдүүдтэй харилцаа тогтоон зэвсэг цуглуулахаар тохиролцсон”-ыг мэдэгдэв. Түүнийг шалгаж үзэхэд батлагдсан тул ДХГ-аас 1932 оны дөрөвдүгээр сард МАХН-ын Төв Хороо, Засгийн газарт 33 тоот албан бичгээр танилцуулжээ.

Хөвсгөл аймаг дахь Дотоодыг хамгаалах ангийн мэдээнд үндэслэн бослого гаргахыг таслан зогсоох зорилгоор аграмба Цэрэнжав, Дамдин, хувилгаан Самдан, гавж Гунгаажав нарын 59 ламыг 3-4 сард дайчлан баривчилжээ.

Удалгүй Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялгантын хүрээнд босогч 100 шахам хүн улаантны засгийг устгаж, жинхэнэ монгол төр засгийг тогтоох зорилготой “Очирбатын цэргийн яам” хэмээх бослогыг удирдах байгууллагыг 1932 оны дөрөвдүгээр сарын 13-нд байгуулж түүний бүрэлдэхүүнд С.Буриад, Дандар, Жамсран, С.Нямаа,тайж Донгдогдорж, ерөнхий жанжин Самбуу дүвчин нар оржээ. Босогчид яамны тамга, өөрийн тугтай болов.

Очирбатын яамны гол удирдагч нь Самбуу дүвчин, тэргүүн сайд нь “чойжин” Буриад нар байжээ. Ардын босогчдын бусад удирдагчдын нэрсийг дурдвал: Д.Дамдинсүрэн,Эрэндэв, Дорж, Сэрээтэрийн Нямаа тайж, Санжид, Цэдэнгийн Жамц, Батболдын Түгж, Ванчингийн Магнай, Пүрэвжав, Тогоогийн Самдан, Дамдин бишрэлт, Данзаны Сумъяа, Э.Тарав, Доржпалам, Шагдар, Түмэнбаяр нар байлаа.

Удалгүй босогчид Хөвсгөл, Архангай аймгийн зэргэлдээ сумдыг эзлэн арав хоногийн дотор 1000 гаруй хүнтэй “Шарын цэрэг” нэртэй зэвсэгт отрядыг байгуулав.

Босогчдын бүрэлдэхүүнд лам, хар, нам, эвлэлийн гишүүд, хамтрал, коммун, сумын дарга нар тэр ч байтугай цэргийн албан хаагчид оролцжээ. Энэ байдлаас үзвэл бослого нь дан ганц лам нарын Засгийн эсрэг хөдөлгөөн биш, харин тухайн үеийн “зүүнтэн”-ий эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын нийгмийн хариу, тайван амар амьдралыг хүссэн олон нийтийн дургүйцлийн илрэл байв.

Босогчдын уриа бол: “Богд ламын Шарын шашныг дэлгэрүүлэгч шавь нар болсон бид нар шар тугийг мандуулж, шашны сүрийг бадруулагч шар цэргийн хэрэг улмаар мандах болмуй”,

“Ардын хувьсгалт улаан цэргийн толгойтой ардын засгийн халимаган толгойтнуудыг нэгийг ч үлдээлгүйгээр бидний шар цэргийн шар тугийн дор даруй сөнөөтүгэй”,

“Ардын засгийн алмас шуламсуудыг үндсээр нь нэгийг ч үлдээлгүй сөнөөтүгэй”,

”Бидний олон шар цэргүүдийн байгуулсан шашин төр бат бэх мандан бадрах болтугай”, ”Энд тэндгүй явж буй улаан хувьсгалчдыг нэн даруй хөнөөтүгэй” гэсэн байлаа.

Босогчид Очирбатын яамны нэрийн өмнөөс ард түмэндээ хандаж нэгэн чухал тунхаг бичиг гаргажээ. Уг тунхаг бичигт: ”Арван нэгэн жилийн доторхи ардын засгийн үед энэ улаантны засаг шашны ашгийн тулд юу ч хийгээгүйгээр барахгүй, харин шашныг мөхөөхийн төлөө нягтран тэмцэв. Улаантнууд манай хутагт хувилгаад, лам, ноёдыг барин авч, тэдний хамаг хөрөнгө малыг хураан авч алан хороож байна.Тэд ард олныг хууран мэхэлж, хамтралын нэр дор ардын хөрөнгийг хураан авч татвар ногдуулж байна. Жасыг хураан хоосруулж устгаж байна, сүм хийдийн хөрөнгийг дээрэмдэн үрэгдүүлж, сүм хийдийг хааж байна, лам ноёдыг олноор нь барин зодож хэрцгийлж алан устгаж байна. Улаан Орос Монголыг хамгаалах нэрийн дор монголын мал сүргийг улаан армийн хэрэгцээнд хэрэглэж, ард түмэнд бараа таваар нийлүүлэн ирүүлэхээс татгалзаж байгаагаас гачигдал хомсдол гарч байна. Монгол эрчүүдийг улаан цэрэгт татаад дараа нь буцахад нь коммун байгуулж коммунизмд шилжинэ гэдгээр ашиглах бөгөөд үүний зэрэгцээ ноёд тайж, лам нарыг бүрмөсөн устгаж байна. Дэг журам, амар тайван, шашныг чөлөөлөх нь дээдсээс итгүүлсэн зарлиг билээ. Эдүгээ шашны дайсныг устгах цаг нь ирээд байна.Үүнд итгэлгүй бол Шамбалын зэвсэгээс үхэх болно.Шамбалын цэргийн талд түргэн шилжин ирэх хэрэгтэй. Улаан хувьсгалчдыг барин авч нөгцөөгөөд Асгат хүрээний шар цэрэгтэй нэгдэх хэрэгтэй. Нам, эвлэлийн гишүүд шашинтайгаа холбоо бүхий бөгөөд чин сэтгэлийн үүднээс бидэнд зүтгэж хичээвэл алуулахаас айх ёсонгүй бөгөөд бид та нарыг баяртай хүлээн авна. Бидний хүмүүс аль болох хүн хөнөөдөггүй. Гагцхүү шашны харш дайсныг бол хөнөөн устгана. Бурхан шүтээнээ хараагчдыг хөнөөн устгахад нүгэл байх огтын үгүй болой” хэмээжээ.

Босогчид улаантантай тэмцэхдээ тэдний харгис аргыг тэдэнд адилхан хэрэглэнэ хэмээн үзэж байв.

1932 оны ардын бослого бол улаантны харгислалд залхсан ард түмний эцсийн бослого байсан юм. “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн уриа гаргаж боссон монголын ард түмний энэхүү бослого зохион байгуулалт муу, зэвсэг хомс, гадаадаас тусламж дэмжлэг авч чадаагүй, цэргийн эрдэмтэй, туршлагатай удирдагч байгаагүй зэргээс болж богино хугацаанд улаантнуудад ялагдсан юм. Босогчид цөөхөн бирдаан буу, винтовоос өөр зэвсэггүй, ихэнхи нь бороохойт шийдэмтэй, зарим нь огт зэвсэггүй байв.

Улаантнууд зэвсэгт бослогын тухай мэдээлэлд үндэслэн 1932 оны дөрөвдүгээр сарын 14-нд Намын Төв Хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил, сургагч Дубровский, Санжмятав, Цэдэн-Иш нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ. Тус комиссын харьяанд ДХГ өөрийн харьяа тусгай морьт хорооноос отряд гаргаж, Хөвсгөл аймагт Д.Өлзийбат даргатай, Архангай аймагт Г.Гончигдорж, Б.Дамбаринчин, 10 дугаар дивизийн дарга Гомбосүрэн, комиссар Гомбожав, сургагч Юшкевич, ДХГ-ын хэлтсийн дарга С.Галиндэв нарыг томилон ажиллуулжээ.

ДХГ-аас бослогын үед босогчдын хүч, байрлал, зорилгыг мэдэх, тэдний тагнуул туршуулыг илрүүлэх, нутгийн ард иргэд болон эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад оролцож байгаа цэргийн хүчний дотор босогчид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, цэргийн албан хаагчдын санал сэтгэгдлийг судлах, босогчдын зохион байгуулалтыг дотроос нь задалж сарниулах зэрэг зорилгоор босогчдын дотор мэдээллийн маш сайн сүлжээ зохион байгуулсан.

Энэхүү бослого нь төрийн албан хаагчдын амь насыг хохироох, улс, хоршоолол, ард иргэдийн өмч хөрөнгөнд халдах зэргээр илэрхий зэвсэгт хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн үед ДХГ зэвсэгт бослогын хүчийг тагнуулын аргаар задлах, өөрийн хүмүүсийг нэвтрүүлж, эсэргүүцэл хохиролгүйгээр буулгаж авах, гол удирдагчдыг баривчлах гүйцэтгэх ажлын арга хэмжээг удаа дараа зохион байгуулж байв.

БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрын товчооны тэргүүлэгчдийн 1932 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолд: “Эсэргүү хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, хор аюулыг нийтэд таниулахын тулд Ж.Лхүмбэ тэргүүтэй, Ц.Гиваапил, н.Санжмятав, Г.Цэдэн-Иш нарын таван хүний бүрэлдэхүүн бүхий комиссыг улс төрийн гэмт хэрэг шүүн таслах эрх хэмжээтэйгээр томилжээ. Бослого өргөжин тэлж, ДХГ болон орон нутгийн идэвхтний сайн дурын цэргийн хүчээр дарах боломжгүй болсон учир Улсын Батлан Хамгаалах Зөвлөлд бослогыг дарах ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээлгэсэн байна. Бослогын гол төв Хөвсгөл, Архангай аймагт Батлан хамгаалах түр зөвлөл байгуулж, даргаар нь МАХЦ-ийн Улс төрийн газрын дарга Д.Өлзийбатыг томилжээ.

Улаанбаатар хот дахь цэргийн ангиудаас Д.Намсрай, Ж.Малж, Д.Ванчиг, А.Содном нарын даргалсан дөрвөн отряд байгуулан, түүний удирдлагад өгчээ. Д.Өлзийбатын удирдлага дахь эдгээр отрядын хүчээр 1932 оны есдүгээр сарын эцэс гэхэд зэвсэгт бослого үндсэндээ дарагдав. Бослогыг дарахад МАХЦ-ийн бие бүрэлдэхүүний 20 орчим хувь буюу 1300 орчим хүнтэй хүч оролцжээ.

Мөн бослогыг дарах ажиллагаанд бослогын толгойлогч, идэвхтнүүдийн гэр бүл, төрөл төрөгсөдийг барьцаанд авч, бууж өгөхийг шаардах, ятган сэнхрүүлэх, олзлогдсон болон бууж өгсөн хүмүүсийг буцааж явуулан ухуулга хийх, толгойлогчдын аль нэгний итгэлийг олж түүгээр дамжуулан отрядыг нь цаашдын эсэргүүцэл тэмцлээс татгалзуулах, хуурамч мэдээлэл өгч, толгойлогчдыг хооронд нь хагаралдуулан хүч тарамдуулах, зарим онц аюултай, харгис хэрцгий удирдагчдыг устгах зэрэг оросын большевикуудын арга залийг хэрэглэж “амжилт”-ад хүрч байжээ. Тухайлбал “жанжин” хэмээх Б.Аюурзана, Буяндэлгэр зэрэг хүмүүсийн гэр бүлийн гишүүд, хамаатан саданг барьцаалж, тэднээр захидал, ятгалга бичүүлж, Б.Аюурзана нь бууж өгөх хүсэлгүй болохыг гүйцэтгэх ажлын шугамаар тогтоосны дараа түүнийг устгахын тулд дотроо тэсрэх бодистой бэлэг өгүүлж, уг ажиллагааны үр дүнд Б.Аюурзаыг хороож байжээ.

Босогчдын бүлгийн нэг удирдагч Хасын цэргийн дотор улаантнууд өөрийн тагнуулыг оруулж, түүнд хор өгч хөнөөж түүний удирдлагад байсан 160 гаруй хүнийг буулган авчээ. Мөн бослогын удирдагчид болох Түгж, Жав нарыг хооронд эвдрэлцүүлэх тагнуулын арга хэмжээг хэрэгжүүлж, удирдлагад нь байсан хүмүүсийг тараасан байна.

Бослого хөдөлгөөн 1932 оны есдүгээр сарын сүүлчээр үндсэндээ бүрэн дарагдаж тус улсын дотоод байдал тогтворжсон учир ДХГ-ын даргын 1932 оны 445 тоот тушаалаар бослогын удирдагчдыг байцаах, бослогод хамрагдсан нутгийн ард олны тайван байдлыг сахин хамгаалах, илрээгүй хоцорч үлдсэн босогчдыг илрүүлэн баривчлах, бослогод оролцогчдыг бүртгэл хяналтанд авах ажлыг Тусгай хэлтэст, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Алтай аймгийн ард олны санал сэтгэгдэл, улс төрийн уур амьсгалыг судлан тогтоох, орон нутгийн байгууллагуудын ажлын алдаа дутагдлыг арилгахыг Нууц улс төрийн хэлтэст, өргөн хэрэглээний барааны хангалт, хуваариалалтанд хяналт тавих, эвдэрч сүйдсэн аж ахуйн байгууллагыг сэргээх, бослого үймээний хөлд хэлмэгдсэн олныг бүртгэж тэтгэмж олгуулах ажлыг Эдийн засгийн хэлтэст, Хөвсгөл, Архангай аймагт суулгасан цэргийн хангамж, улс төр, байлдааны бэлтгэл сургуулилтанд хяналт тавих ажлыг Цэргийн бөгөөд хязгаарын хэлтэст тус тус хариуцуулжээ.

Бослого хөдөлгөөнд оролцогчдоос учруулсан хохирлын хувьд бүрэн бус мэдээгээр босогчдын талаас 3400 орчим хүн /зарим мэдээнд 6000 хүн/ алагдаж, шархадсан, цэргийн хээрийн шүүхээр 615 хүн цаазлагдсан, энгийн ард, төрийн албан хаагчид, нам, эвлэлийн гишүүн гэх мэт 1500 гаруй хүн алагдаж, шархадсаны дотор МАХЦ, ДХГ-аас 110 орчим хүн өртжээ

Тэр үед энэ бослогын талаар Монголд сууж байсан Зөвлөлтийн төлөөлөгч Охтин ихэд сандарч нэн даруй Москва руу Сталинд дараах цахилгаан утас цохиж яаралтай мэдэгджээ.

Монголд суугаа Зөвлөлтийн элчин төлөөлөгч А.Я.Охтин 1932 оны 6-р сарын 3 -нд Москва руу Сталинд дамжуулсан нь:

"Архангай аймгийн Цэцэрлэгт байршуулсан 1195 хүнтэй 500 винтовтой монгол цэргийн гарнизон тэр чигтээ боссон лам нарын талд ороод босчихлоо. Цэцэрлэгмандлын ойролцоох харуул ангийн 70 монгол цэрэг тэдэнтэй бас нэгджээ. Босогчид нутгийн захиргааг устгаж, өмнө нь дарагдаж баригдаад хоригдож байсан 400 лам нарыг суллажээ. Босогчид дийлдэхээ байлаа. Нэн яаралтай цэрэг ирүүлнэ үү” гэжээ.

Охтины мэдээлэлд монгол цэрэг найдлагагүй, босогчдын талд орж магадгүй, ойр байрлах зөвлөлтийн нутгаас орос цэрэг авчирч даръя гэсэн санаа байгаа юм. Монголд хавар цаг эхэлсэн бослогыг хаварт нь багтааж дараад, тэгээд дахин үймээн самуун дэгдэхээс сэргийлж түшиц газарт нь байнгын цэрэг суулгаадахсан чинь суулгасан тэр цэрэг нь 1932 оны 5-р сарын 30 -нд босогчидтой нэгдчихэжээ гэсэн байдал харагдаж байлаа.

А.Н.Постебышев 1932 оны 6-р сарын 3-нд Сталинд цахилгаан утас илгээсэн нь:

“Сүүлийн өдрүүдэд Монголд байдал хүнд болж байна. 5-р сарын 30-нд Цэцэрлэг хотод байрласан 1195 хүнтэй, 600 винтовтой гарнизон бослого гаргаж засгийг устгаж баригдсан 400 босогчдыг суллажээ. Тэдэнтэй дахин 70 хүн нэгджээ. Өргөө нийслэлийн гарнизоноос машинаар 100 хүн явуулж 100 хүнийг Өргөөд үлдээв. Гэвч тэрхүү үлдсэн 100 хүнд итгэх арга алга. Бослого дарах отряд ихэд ядарчээ. Охтин үзэхдээ манай зөвлөлтийн цэрэггүйгээр босогчдыг дарах аргагүй гэнэ. Хамгийн аюултай нь бидний тусламжгүй бол нийслэл Улаанбаатарыг алдаж болзошгүй аж. Иймд танаас хүсэх нь:

1.Улаанбаатар хотод монголын засгийн газрын мэдэлд 500 цэрэг явуулах.

2.Манай Троицкосавскаас 750 хүнтэй гарнизон явуулж нийслэл Уланбаатар хотын төрийн ордон, бусад байгууллагыг хамгаалахад тусална уу.” гэжээ.

Сталин А.Н.Посребышевт 6-р сарын 4- ний өдөр хариу цахилгаан илгээсэн нь:

1.Монголын тухай та нарын цахилгааныг хүлээн авлаа. Хамгийн сүүлд та нараас босогчдыг дарж байгаа амжилтын тухай цахилгаан авч байснаа одоо гэнэт байдал хүндрэлээ гэдэг нь бодит байдлыг төөрөгдүүлж байна.Охтины яаруу цахилгаан байдлыг хэт их дөвийлгөсөн бодит бус байна.

2.Манай Монгол дахь төлөөлөгч Охтин эсхүл Шико хоёрын хэн нь бослогын эсрэг ажиллагааг удирдаж байгаа юм бэ? Монгол улсын Төв Хороо энэ асуудлыг шийдэх цаг болсон юм биш үү. Шико энэ асуудлыг шийдэж чадахгүй бол өөр чадвартай хүнээр сольж түүнийг өөрчлөе л дөө.

3.Улс төрийн туршлагагүй Охтины мэдээллийг үндэслэж манай зөвлөлтийн цэргийг Монголд илгээх нь эрсдэлтэй хэмээн үзэж байна. Монгол бол Буриад биш. Бэлтгэлийг сайн хангаагүй байж яаралтай буруу шийдвэр гаргавал Япон улстай зөрчил үүсч Япон, Хятад, Монгол гурав Зөвлөлт Холбоот улсын эсрэг фронтоор нэгдэхэд хүрч болзошгүй. Монголд болсон үйл явдал гадаад ертөнцөд нууц үлдэнэ гэдэг бол буруу бодол шүү. “ хэмээн бичжээ.

Тэр үед Зөвлөлт Холбоо улс Монголд өрнөсөн үйл явдлыг маш анхааралтай судалж өөрсдийн дүгнэлтээ гаргаж байсан юм. 1932 оны тавдугаар сарын 16-ны өдөр Бүх Холбоотын Коммунист (б)Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо хуралдаанаараа: “Зөвлөлт Засгийн бодлогыг Монголд хуулбарласнаас үүдэн, Монголд гарсан бослогын шалтгааны тухай” хэлэлцсэн байдаг юм. Монголд гарсан бослогын шалтгаан нь ЗХУ-аас хуулбарласан зүүний бодлогыг эсэргүүцсэн ард түмний дургүйцэл, хөдөлгөөн болохыг нотолж буй хэрэг юм.

Зөвлөлтийн тал Монголд зэвсэгт бослого гарсныг Япон, Хятадын нөлөөлөл, Монголын Засгийн газрын алдаа, лам нарын хүч боломж их байгаа зэрэгтэй холбож үзэв. Иймд ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтин (Дуров) нарын зүгээс Сталинд хандаж, Монголд цэрэг оруулахыг хүсэж байв. Монголд өрнөсөн Бослогыг дарахад ЗХУ-аас тувачуудаас бүрдсэн морьт суман, мөн нисэх онгоцны отряд оролцжээ.

Ардын бослого, хөдөлгөөн нь “Монголыг алдахад” хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг Зөвлөлтийн удирдагчдад төрүүлж байсан нь дараах цахилгаанаас харагдаж байна. Уг цахилгаанд: “(Сочи) 1932 оны зургаадугаар сарын 4-нөөс өмнө ... Монгол дахь Зөвлөлтийн хүмүүс төлөөлөгчдийн газрын ажлын тухай гэрч баримт болох элдэв баримт бичиг, шифр, протокол мэтийн бичиг цаасыг Монголоос ЗСБНХУ-д нэн даруй маш нууцаар авч гарахыг зөвлөе. Ямар ч нөхцөл байдалд энэ туйлын чухал. И.Сталин” /Эх сурвалж: ТЕГ-ын тусгай архив/ гэж дурдсан байна.

Сталин тэр үед гадаад Монголыг Зөвлөлтийн нөлөөнөөс алдах нь хэмээн ихэд болгоомжилж яаралтай хурал хийж зайлшгүй үед Монголд оруулах зөвлөлтийн цэргийн ангиудыг Өвөр Байгалийн хилийн дагуу байлдааны бэлэн байдалд оруулжээ.

Сталин нэн даруй монголын улаан армид “Босогчдыг яаралтай дарж устга” гэсэн үүрэг өгч, зөвлөлтийн “Р-5” маркийн байлдааны 10 нисэх онгоц, байлдааны 8 хуягт машин үнэгүй шилжүүлжээ. Монголын улаантнууд 1932 оны 5 -7- р сард тэрхүү зөвлөлтийн талаас ирүүлсэн байлдааны танк, нисэх онгоцыг ашиглаж, зэр зэвсгийн хүчээр ард түмний бослогыг богинохон хугацаанд харгислан дарав.

Босогчдын тал, улаан цэргийн талыг харьцуулвал шүдээ хүртэл зэвсэглэсэн улаан цэргийн хүч илт давуу байлаа. Ард түмний бослогонд оролцсон, оролцсон байж бозошгүй хэмээн сэжиглэгдсэн олон мянган монгол хүнийг улаантнууд буудан хөнөөв.

Ардын бослого Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай зэрэг таван аймгийн хүн амын 70 хувийг хамарсан бөгөөд нийт 10 000 хүн алагдсан гэсэн мэдээ байдаг. Зарим мэдээнд нийт 6402 хүн алагдсан гэсэн мэдээ ч байдаг.

Босогчид хувьсгалын эсэргүү байгаагүй юм. Босогчид харгис улаантны эсрэг зориг гарган боссон ардын баатрууд байсан юм.

Босогчид хувьсгалын эсэргүү байгаагүй юм. Учир нь 1921 онд Монголд хувьсгал болоогүй юм, харин ардын намынхан улаан цэргийн төрийн эргэлт хийж монгол төрөө устгаж оронд нь харгис улаантны дэглэм тогтоосон юм. Тэхлээр босогчид бол эсэргүү биш, харгис улаантантай тэмцсэн ардын баатрууд юм.

Ард түмний 1932 оны бослогын үеэр улаантнууд зөвхөн босогчдыг хөнөөгөөд зогсохгүй бас ард түмний хөрөнгө өмчийг феодалын өмч хэмээн булаан авч Богд хаант монгол төрийн зүтгэлтэнүүд, тайж язгууртан болон лам нарыг ангийн дайсан хэмээн хөнөөсөөр байсан юм.

Монголын улаантны харгис төр тэрхүү тулаанд ах дүү монголчуудаа буудан хөнөөсөн монголын улаан цэргийн дарга, цэргүүдийг төрийн одон, медалиар шагнаж байлаа. Монгол монголоо хөнөөсөн нь улаан Оросод ихэд таалагдаж байсан нь мэдээж. Монгол ах дүүгээ буудан хөнөөж байсан улаан цэргийн монгол дарга нар ихэхи нь удалгүй Лхүмбийн хэрэг гэгчээр буудуулан алуулсан юм. Жишээлвэл босогчдыг устгаж хөнөөсөн хэмээн шагнуулж байсан офицер Ж.Малжавыг удалгүй улаантнууд буудан хөнөөсөн байдаг юм.Бослогыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн Лхүмбэ удалгүй улаантнуудад буудуулан алуулсан юм. Энэ бүхэн хувь заяаны тохуурхал юм уу даа.

”1932 оны Монгол дахь ардын бослого бол лам нар, феодалуудын гадаадын империалистуудаас турхирсан зэвсэгт бослого биш, харин ардын бослого гарч, улмаар иргэний дайнд шилжсэн байна. Үүний дотоод шалтгаан нь улаантны “зүүний нугалаа”, гадаад шалтгаан нь улаан Оросын большевикуудын Монголд экспортолсон социализм мөн” гэсэн Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны Академийн ахлах ажилтан, доктор Сергей Кузьмины дүгнэлттэй би санал нэг байна.

Монгол даяар гучаад онд улаантны харгислал улам дэвэрч лам хувраг, буриад ардуудыг үй олноор нь буудан хороож, ардын мал сүрэг, хөрөнгө өмчийг нь булаан дээрэмдэж хураан авч эх орондоо амьдрах аргагүй болгож байлаа. 1930- аад онд хил орчмын аймгуудын 7542 өрхийн 35000 ард улаантны харгислалаас зугтааж өмнөд хил даван Өвөр Монгол руу нүүж байлаа. Дүрвэлт дөчөөд он хүртэл тасралтгүй үргэлжилсэн ажээ.

Ийнхүү 1932 оны зэвсэгт бослого буюу ард түмний сүүлчийн бослого нь Халх голын дайнаас 25 дахин их, Чөлөөлөх дайны хохирлоос 50 дахин илүү хүн хүчний хохирол учирсан, монголчууд өөр хоорондоо зэвсэг барин тэмцэлдсэн нэг ёсны иргэний дайны үйл явдал XX зууны Монголын түүхэнд том сургамж болон үлджээ.

Эдүгээ энэ эмгэнэлт явдлын дараа 100 жил өнгөрчээ. 1932 оны бодит үйл явдлын талаар манай уран бүтээлчид, зохиолчид уран сайхны кино бүтээж олон ном зохиол бичээсэй хэмээн бодож байна.

Жинхэнэ монгол төр шашнаа мандуулахын төлөө эр зоригтой тэмцсэн эгэл Монгол баатруудыгаа бид мартах ёсгүй.

Доржийн СҮХБААТАР


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.89] 2023-04-30 16:15:53

mtytu ughgayee; ;oojty dgayg ;gg [[[[

монгол хүн [202.55.183.178] 2023-04-29 10:57:28

Төгсгөлд нь Жинхэнэ монгол төр шашнаа мандуулхын төлөө зоригтой тэмцсэн баатруудаа гэсэн байна.1д шарын шашин Монгол түмний уугуул үнэт зүйл биш,2т тухайн цаг үед бид зөвлөлтыг дагахаас өөр сонголт байгаагүй.Эндээс дүгнэлт хийвэл цагийг сөрсөн үгүйсгэсэн хүмүүс хохирсон гэж харагдаад байдаг.100 жилийн түүхээ нийтэд нь дүгнээд харвал Монгол улс минь хожсон байдаг.Хожход дэм болсон хүмүүс гэвэл Сүхбаатар Чойбалсан Цэдэнбал гэсэн агуу хүмүүсийн ачаар юм шүү.Энэ бодит түүхийг гуйвуулах гэж өнөөдөр зорилготой ч юмуу эсвэл тархи нь угаалгасан ч юмуу бүү мэд хүмүүс байх юмаа.Бид нэгдэх хэрэгтэй байна.Орос украйны дайн дээр хүртэл 2 хуваагдах юм.

Зочин [192.82.86.220] 2023-04-29 08:11:41

Юмыг 2 талаас нь л хараач дээ. Энэ бол хэрэгтэй, санаж явахал илүүдэхгүй үйл явдлын тухай байна. Яагаад заавал нэг талд нь орж маргах хэрэг байна? Хувьсгал болж хуучин юмс халагдсан, гэхдээ зэрэгцээд бүх жинхэнэ эх оронч үндэстний үзэлтнүүдийг хядсан. Том улсын бодлогын золиос. Бид хэнд ч өргүй, хэн ч бидэнд өргүй.

Нэг талыг бариад байж болохгүй. [64.119.22.70] 2023-04-29 19:16:12

Тэр шинэ үеийн Журамт цэргийн форм өмссөн винтов барьсан цэргүүд ТЭГЭЭД эх оронч хүмүүс биш юм уу? Тэд БНМАУ-ын төлөө тэмцэж явсан боловч үндэсний үзүүлтнүүд биш юм уу? ЯГШДЭЭ! Эдгээр цэрэг ч гэсэн эх орончид, үндэсний үзэлтэн МӨН. Иймд бичиж байгаа зүйлээ сайн БОДОЖ байж бич.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-04-28 20:02:30

ОДООГИЙН МОНГОЛЫН БАЙДАЛ ТЭР 1932 ОНЫХТОЙ ИХ ТӨСТЭЙ БНА ДАА. ЛАМ НАРЫН ОРОНД ЭГЭЛ ЖИРИЙН АРД ОЛОН БНА. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ТЭСЭХИЙН АРГАГҮЙ БОЛЖ ЭНЭ ТӨР ЗАСГААС ЗАЛХАЖ ГҮЙЦЭХЭД ХУВЬСГАЛ ГАРЧ МАГАДГҮЙ ШҮҮ.

уншигч [202.126.90.51] 2023-04-28 17:27:12

Түүхийг дураараа бичиж , мал шиг дураараа бэлчиж , гадны шашны нөлөө , гаднаас турхирсан үймээн шүү дээ...

Зочин [192.82.86.220] 2023-04-29 08:07:05

Яагаад бшх юм гаднаас байх ёстой юм? Танай өвөө нар заавал хэн нэгнээр турхируулж амьдралаа шийддэг мал байсан юм уу эсвэл? Яагаад тархи чинь ийм боүчихсон юм бэ айн?

Зочин [202.131.254.222] 2023-04-28 16:02:11

Өөрсдийгөө хувилгаан гэж өргөмжлөн гадны тагнуулын заавраар ажиллаж Бүсгүйчүүдийн хөхийг огтчин зүрхийг сугалж тугаа тахиж номхон хүлцэнгүй Сүхбаатар мэтийг бичигч нарыг лавшруулан мунрхуулж явсан тэр шарын шашны хувалзнууд яагаад ардын баатар болчихов Он цаг холдохоор түүх өөрчлөгдөж дуртай нэгэн өөрийнхөөрөө тайлбарлана гэвэл эндүүрэл

Хучин, шинийн тэмцэл явагдаж байсан. [64.119.22.70] 2023-04-28 14:45:13

Ер нь 1932 оны бослого ОДОО бидэнд юү гэж харагдаж байна? Лам нар 1921 оноос өмнөх ӨӨРСӨДӨДӨД НЬ сайн сайхан байсан ХУУЧИН зүйлийнхээ төлөө тэмцэж байжээ. Харин ядуусын олонх болох Улаан номтнууд нь ИРЭЭДҮЙД НИЙТ МОНГОЛЧУУДЫН амьдралыг сайн сайхан, 20-р зууны хөгжилтэй болгох хэргийн төлөө явж байж. Энэ хоёр үзэл хоорондоо тэмцэж ИРЭЭДҮЙ нь ялжээ. Түүний ач тусыг 1950-60 онд төрсөн БҮХ МОНГОЛЧУУД амссан, мэдэрсэн.

Зочин [64.119.22.70] 2023-04-28 14:47:35

Одоо ч гэсэн ийм тэмцэл Афганистан, Иран, Ливид явагдаж байна.

СҮХБААТАР ГЭДЭГ ЭТГЭЭДЭД [103.26.194.91] 2023-04-28 14:08:44

ард түмний сэтгэхүйгээр тоглож өргөл барьцаар цадсан шунахай хувалз ам нарын эрх ашиг л байсан. Жасын мал хөрөнгө юунаас бүрдэж байсан бэ Сүхбаатар гэдэг бас нэг малаа, энэ хөрөнгө мал бол жиийн иргэдээс өргөл барьц өгч сэтгэхүйгээ шарын ашинд эргүүтсэн ард түмний л хөрөнгө байлаа. эргүү Сүхбаатар чи бас дэндүү мэдэмхийрч солиорохоо болиорой. чамайг бас хүлээж буй нүгэл гэдэг юм байгаа шүү

зочин [202.9.46.114] 2023-04-28 13:11:44

Үйл явдалд нөгөө талд эргэсэн бол Монгол нэр тусгаар тогтнол бүрэн эрхэт улс гэсэн үг үсэг нэр НҮБын дансанд бичигдэх байсан Америк 1962 он хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байсан

АНУ Монголыг тэ-э-э-р хойно тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн. [64.119.22.70] 2023-04-28 14:28:40

АНУ нь Монголыг 1980-аад оны үед л тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн юм биш үү? Тэр хүртэл Монголыг 1911 онл багуулагдсан БНХУ (ЧанКайШи-гийн)-ын нэг хэсэг гэж үздэг байсан. АНУ-ын Элчин сайдын яам Улаанбаатарт 1989 онд л нээгдсэн ш дээ. 1962 онд НҮБ-т БНХАУ болон БНХУ хоёр хэн нь НҮБ-ын гишүүн болох талаар маргаж байсан санагдаж байна.

зочин [202.21.108.6] 2023-04-28 11:06:38

Хүзүүндээ даавуу зүүгээд суманд оногдохгүй гээд дайрч байсан гэдэг. Уриа нь Шашинаа мандуулъя гэхээр Хэрэв ялсан бол яг л Түвд шиг болоод Хятадын харьяанд орох байсан бүз. Тэгээд ч ард түмэн боссон юм бол яагаад хүний зүрхийг сугалж, арьсыг нь өвчин туг тахиж үзэшгүй муухайгаар тамлан алж байсан юм бэ. одоо тэгээд тэгж хэрцгийгээр хүнийг алж бууны сумны өөдөөс гар нүцгэн явуулан хядуулсан хүмүүсийг ардын баатар болгох уу. Түүхийг аль нэг талыг нь барилгүй зөв өнцөгөөс бичиж тайлбарлан хойч үедээ үлдээх хэрэгтэй.

Зочин [139.5.218.164] 2023-05-01 15:25:21

Үзэл суртлын уран сайхны киногоор л түүхийг төсөөлдөг үү?

Зочин [66.181.161.180] 2023-04-28 12:18:41

Арга ядсан хөдөлгөөн байж дээ няц даруулахаа мэдэхгүй бороохой бариад орос бууны эсрэг гэхдээл үзээд авч тэгээл коммунистуудын гарт бат ороод хядуулсандаа ногоон малгайтнууд зүрх сугалах цаашаа юм хийж байсаналдаа сум хүрэлцэхгүй зуу зуугаар нь сүхдээд булж байсан гэдэг төрийн нэрийн өмнөөс шүү дээ ямар хэдэн боссон хувь хүн биш

ЗОЧИН [202.126.88.110] 2023-04-28 10:55:12

ШАШИНЫ ҮЗЭЛ СУРТЛЫГ НЬ ХЯЗГААРЛАХААР Л СҮМ ХИЙДИЙН ХЭДЭН ШУНАХАЙ ЛАМ НАРЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН БОСЛОГО БАЙСЫН НУХЧИН ДАРСАН НЬ Ч ОНОСЫН ТЭРНИЙ ХҮЧИНД 1990 ОН ХҮРТЭЛ МОНГОЛ БАС ХӨГЖСӨН ЮМ ШҮҮ ОДОО ЭРГЭЭД ХЭТ ИХ ТЭНЭГРЭЛ МУХАР СҮСЭГ РҮҮГЭЭ ОРЖ БАЙНА

Лдр [202.126.89.146] 2023-04-28 10:24:53

Завлөлтийн сургагч хэмээн До Яамны мэгэжилтэггүүд монголын ногоон малгайтнуудад хүн алах жинхэнэ сургагч нар байсан нь үнэн.

Ногоон малгайтнуудад битгий өсөрх. Тэд бол энгийн оролцогчид, харин зохиогчид нь биш. [64.119.22.70] 2023-04-28 10:58:38

Үүнийг нийгмийн хувьсгал гэдэг юм. Хувьсгалын тухай онолын ном зохиол уншаарай. Олон мянган хүн цааш нь харуулж байж олон сая хүнд хэрэгтэй нийгмийн дэвшил гардаг юм. Үүнийг Францын Вольтер, Робеспьер, Германы Маркс, Энгельс, Оросын Ленин, Троцкий, Хятадын Мао зэрэг суутнууд хэлж сургасан. Одо тэгээд тэр улсууд хөгжлийн ямар түвшинд хүрээд байна? Ногоон малгайтнууд хувьсгалын хэрэглүүр л байсан, оролцож байгаа үйл явцынхаа өчүүхэн хэсэг нь.

поло [103.161.242.181] 2023-04-28 10:22:32

яасан гэнээ

1932 онд бослого ялсан бол БНМАУ 1950 онд АЛГА болох байсан. [64.119.22.70] 2023-04-28 10:03:06

1932 онд онд Монгол дэлхийд ЮҮ Ч БИШ байсан. Олон улсын эрх зүйгээр Тусгаар тогтносон улс БАЙГААГҮЙ. Зөвхөн ЗХУ л Монголыг тусгаар тогтносон болгох гэж зүтгэж, харин бусад дэлхий биднийг Хятад улсын нэг хэсэг гэж АЛБАН ЁСООР ҮЗДЭГ байсан.1947 онд л БНМАУ-ыг дэлхийн ЗАРИМ орнууд (ЧанКайШи-гийн Хятад, КимИрСенийн ХойдСолонгос) манай тусгаар тогтнолыг зөвшөөрсөн. Хэрэв 1932 онд ИХ СҮРЖИГНЭЖ "Ард түмэн, ард түмэн" гээд байсан бол, мөн лам нарыг дээш нь өргөмжлөн гаргасан бол ЗХУ манай хөгжилд туслах байсан БОЛОВ УУ? Монголыг ДАНГААР НЬ Хятадтай үлдээчихсэн бол 1950 онд Монгол нь Хятадын нөлөөнд орж Өвөр Монгол шиг "Улаан хувьсгалч" болж БНХАУ-ын НЭГЭН ХЭСЭГ болох байсан. Иймд БНМАУ 1932 онд ТУСГААР ТОГТНООГҮЙ байхад хамаагүй "ард түмний" улс байгуулах санаа дэвшүүлэх ДЭНДҮҮ ЭРТ байждээ.

Логиктой сэтгээч, юманд чинь дэс дараа гэж байдаг юм. Мангар аа! [64.119.22.70] 2023-04-28 10:42:18

Оросууд байгаагүй бол Монгол одооны Төвд шиг БНХАУ-ын нэгэн хэсэг байх байлаа. АЗААР Моноголын хойд хөрш ЗХУ байж, улмаар 1943-1945 онд Зөвлөлт Холбоот Улс (Монгол биш) нь Ялт, Тегеран болон Потсдамын конференцүүд дээр удаа дараа асуудал тавьж байж Монголыг тусгаар тогносон биедаасан улс БОЛГОЁ гэж АНУ, Их Британиар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Хэрэв ЗХУ тэр үед ТЭГЭЭГҮЙ БОЛ юү болох байсныг тайлбарлах хэрэггүй. Тэр үеийн манай ДоЯам САЙН ажилласан, учир нь дайны үед Монголд гадаад харилцааны яам ч байгаагүй. ЗХУ-ыг дагаснаар Монгол улс тусгаар тогтнож ЧАДСАН. Тэгээгүй бол ...

Зочин [202.126.89.146] 2023-04-28 10:28:55

Чи тэр ард олноо устгаж байсан ДоЯамны нохойнуудын үр сад мөн байна. Оросыг дагвал нохойн замаар ордог хэмээн дэлхийн түүх харуулсныг мэддэгүй Т1 байна

Зочин [202.179.27.71] 2023-04-28 09:50:31

Хүмүүсийн мал хөрөнгийг нийгэмчлэх нэрийн дор баян, дунд, ядуу гэлгүй хурааж, найр наадам хийж байсанд ард түмэн зэвүүцэж дургүйцсэн. Энэ дургүйцэл дээр дөрөөлөн тухайн үеийн нөлөө бүхий бүлэглэл бослого хөдөлгөөнийг зохион байгуулж зэвсэгт бослого гаргасан байдаг. Хэрэв засгийн газар ард түминйхээ эсрэг буруу бодлого явуулбал хэр уршигтайг энэ зэвсэгт бослого сургамж болж, тухайн үеийн намын их хурлын шийдвэрээр энэ алдаатай бодлогыг зогсоосон.

Зочин [107.122.105.6] 2023-04-28 09:34:33

Солиотой юм бичдэг эргүү пизда вэ. Тэмбүүндээ баригдаад,шашиндаа мунхраад дуусах байсан юм уу?

Зочин [150.129.140.121] 2023-05-01 13:18:26

чи л тэр тэмбүүндээ баригдсан гятад янханы үр сад биз Монголчууд эрүүл саруул бсан юм шүү

Урбаабар [192.82.78.41] 2023-04-28 09:26:58

Бас л харьд худалдагдсөн хүзүүгүй шиг хэдэн урвагч Монголын цөөн хэдэн ард түмнийг улс эх орных нь эсрэг шашныг ашиглан турхирсан балмад үйл блаа. Үүнийг бичигч сэтгүүлч ч бас гадны захиалгаар бичиж бгаа нь тодорхой.

Зочин [202.180.219.8] 2023-04-28 09:18:19

САНАЖ ЯВ БИД НААД БУДДЫН ШАШНААС БОЛЖ ЯДУУ БАЙГАА ШҮҮ ЭНЭ БОЛ МУНХРАЛ


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.