Хүн амын өндөр наслалт олон улсад дарамт учруулна гэжээ

Aдмин / Нийгэм

Дэлхийн Банкнаас уржигдар / 4-р сарын 25-нд/ гаргасан шинэ тайланд дэлхийн хүн амын насжилт урьд өмнө байгаагүй хурдацтай нэмэгдэж байгаагаас олон улс орон урт хугацааны эдийн засгийн өсөлттэй байхын тулд цагаачлалаас улам хамааралтай болж байна гэж тэмдэглэжээ.

Тайланд: " Өндөр хөгжилтэй болон дундаж орлоготой олон оронд хүн ам буурч, хөдөлмөрийн бүтээмж, хөрвөх чадварын төлөө өрсөлдөөн ихсэж байна. Үүний зэрэгцээ бага орлоготой ихэнх улс орны хүн ам хурдацтай өсөж байгаа нь залууст ажлын байр бий болгоход дарамт болж байна" гэсэн байна.

Мөн ойрын арван жилд хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх хувь огцом буурна гэж таамаглаж байна. Тухайлбал 47 сая хүн амтай Испани улсын хүн 2100 онд 30 хувиар буурч, 65-аас дээш насныхны эзлэх хувь 20 хувиас нэмэгдэн 39 хувь болох төлөвтэй байна. Түүнчлэн Мексик, Тайланд, Тунис, Турк зэрэг орны хүн амын өсөлт зогссон тул гадаад ажилчин олноор авах шаардлагатай болж магадгүй юм гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.82.66] 2023-04-28 19:36:59

Тэгээд яах уу 65 аас дээш насныханыг алах уу нөгөө нэг оёдолчин авгай 50 аас дээш насныхан үхээсэй гээд бсан одоо ч тэр өөрөө үлгэр дуурайлал болоод үхээд өгөөсэй харах юмсан

Зочин [202.9.46.116] 2023-04-29 06:10:04

Хөгшчүүдийг ад үзээгүй байна мангараа. Төрөлт буурч залуучууд цөөрч ажиллах хүчин хомсдож байгаад санаа зовоод байгаа юм шиг байна

Зочин [203.17.23.197] 2023-04-28 17:28:11

Очиж ажилла

Зочин [42.48.1.155] 2023-04-28 11:41:44

hoorhii hoshchuul urt naslaj l baig.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.