БАРИЛГЫН ШУГАМ ХООЛОЙ, БУСАД МАТЕРИАЛ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

Aдмин / Нийгэм

Зарим орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцох тухай яригдаж байсан.

Энэ асуудлыг тодруулахад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны конторуудад шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тавьсан. Холбогдох материал олдохгүй байгаатай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна. Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс норм, дүрэмтэй нь уялдуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зэргээр Барилга, хот байгуулалтын яамтай уулзаж, хүсэлт тавин, хамтран ажиллаж байна” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.121] 2023-04-29 13:02:36

ХУЛГАЙЧ НАР ХАМГИЙН ХЯМД ХОГ АВЧ ИРЖ МАШ МУУ ЧАНАРТАЙ ТӨМӨР БЕТОНЫ ОВООЛГО ХИЙГЭЭД ЗАЛУУЧУУДАД ӨНДӨР ҮНЭЭР ШАХАЖ БАЙНА. ЗАЛУУЧУУД НАСААРАА БАЙРНЫ ӨРИЙН ДАРАМТАД ОРЖ СОЛОНГОСТ БООЛЫН ХӨДӨЛМӨР ХИЙЖ ХУЛГАЙЧ НАРЫН ХАРМАЙГ ДҮҮРГЭЖ БАЙНА. ЗӨВХӨН ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХУЛГАЙЧ НАРЫГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ. ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ ОЛОН ХҮН ҮРЭГДВЭЛ ХЭНИЙГ БАРЬЖ ДҮҮЖЛЭХ ВЭ

Аа [202.55.188.120] 2023-04-29 12:19:39

Аргагүй шдээ.төмрийн хогон дээрээс хуучин труба аваад төвьж мөнгө идэж бгаа юм чинь.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.