НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БҮЛЭГ 170 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

Aдмин / Нийгэм

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг дөрөвдүгээр сарын 12-ноос ажиллаж эхэлсэн билээ.

120 хүний бүрэлдэхүүнтэй тус бүлэг өнөөдрийн байдлаар 40 байршлын 3,101,036 ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 170 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргүүлжээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс сар бүр цэвэрлэх талбайн хуваарь, төлөвлөгөөг батлан, төрийн бус байгууллагууд өдөр тутмын гүйцэтгэлийн чанарт хяналт тавьдаг байна.

Иргэдийн бүлэг арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах аж.


Сэтгэгдэл

зочин [66.181.178.151] 2023-04-29 13:07:05

Монголчууд хогоо хаа хамаагүй, таарсан газраа хаядаггүй болчихвол ийм ажил хийх шаардлагагүй болно доо. Хогоо ангилж хаядаг болоосой, хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдтэй болоосой.

Иргэн [64.119.23.23] 2023-04-29 11:54:44

Ингэж эргүүтэхээр зүгээр джлгүүрт эвдэлжжижигээр зараач тжнэгүүд -- ангилжч чадахгүй Новшнууд !!!!!!!!!

Зочин [202.9.46.116] 2023-04-29 11:51:13

Хүмүүсийн хэрэглэсэн бүтээгдэхүүнийг хог болгон хаяхгүйгээр хураан авч дахин боловсруулж ашигладаг болчихвол дэлхийн хог хаягдал үлэмж хэмжээгээр буурна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.