БНХАУ, ОХУ-тай хиллэдэг авто замын зарим боомтыг 5 дугаар сарын 1-нд түр хаана

Aдмин / Нийгэм

Олон улсын эв санааны нэгдлийн өдөр болон ялалтын баяр тохиож байгаатай холбогдуулан манай улстай хиллэдэг БНХАУ, ОХУ-ын зарим авто замын боомтууд 5 дугаар сарын эхний өдрүүдэд амрахаар болжээ. Үүнтэй холбогдуулан манай улсын хилийн зарим боомтыг түр хаах зохицуулалт хийсэн байна.

Тухайлбал, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан боомтууд 5 дугаар сарын 1-нд түр хаах бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Ханги, Сүмбэр, Хавиргын боомтууд 5 дугаар сарын 1, 2, 3-нд түр хаахаар болжээ. Мөн ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь боомтууд 5 дугаар сарын 8, 9-нд түр хаах юм байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.