ТУУЛ ГОЛЫН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ЗОРИЛГООР 525 МЯНГАН ЖАРААХАЙГ НУТАГШУУЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрлөөс үүсэх органик бохирдол, хууль бус агнуурын нөлөөгөөр Туул голын загасны нөөц багассан. Иймээс Туул гол болон түүний цутгал голуудын загасны тоог нэмэгдүүлэх, зарим устсан загасыг сэргээн нутагшуулах зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуулын 1-р багийн нутагт загас үржүүлгийн бага оврын төвийг 2012 онд байгуулсан.

Тус загас үржүүлгийн төв нь байгуулагдсан цагаас эхлэн Шөвгөр хоншоорт зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх ажлыг тогтмолжуулан Туул голын байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилгоор бие даан амьдрах чадвартай 525 000 жараахайг нутагшуулжээ.

БОАЖЯ-ны захиалга, Байгаль Хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгтэйгээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хэрэгжүүлж байгаа туршилт судалгааны 2023 оны үржүүлгийн ажил 4 дүгээр сард эхлэн ажилттай үргэлжилж байна.

Орхоны Хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран үржилд тэнцэх 21 атуу, 20 атуухыг Орхон голоос барьж, эх сүрэг зөөвөрлөх зориулалтын саванд тээвэрлэн авчирч түрс, сунг авсны дараа Туул голд буцаан тавилаа.

Туршилт судалгаанд Ховдын Их сургууль, МУБИС-ийн оюутан залуусыг дадлагажуулан, мэргэжил аргазүйн зөвлөмж өгч хамтран ажиллаж байна. Монгол Улсад загас үржүүлгийн мэргэжилтэн ховор учир боловсон хүчнийг чадавхжуулахад чухал үүрэгтэй. Уг төсөл хэрэгжсэнээр Туул гол болон цутгал голуудын загасны нөөц нэмэгдэн, хүн амыг амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спорт загасчлал, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

чимэддорж [124.158.68.100] 2023-06-16 10:17:56

Голын гольдролыг гүнзгий болгох хэрэгтэй 2-4 метр цөөрөм цүнхээлтэй болох юм бол үхэхгүй өвөлжих болно.Гурилаар тэжээдэг арга маш их дэлгэрсэн байнашдээ дан махаар тэжээхэд огт ашиггүй тусдаг гэнээшанаган хорхой том голуудад мэлхий авгалдайнуудаар тэжээх өвөл цооног гаргаж хүчилтөрөгч тэжээл хоёроор дэмждэг юм байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.