БАТЛАГДСАН БАЙРШЛУУДАД 60 СУРГУУЛЬ, 92 ЦЭЦЭРЛЭГ, 14 ЭМНЭЛЭГ БАРИНА

Aдмин / Нийгэм

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн 8 дүүргийн 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр баталсан.

Эдгээр байршилд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 2023 оны байдлаар 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, 16,671 айлын орон сууц ашиглалтад орсон гэдгийг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд хэрэгжиж буй Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан холбоо, ус хангамж, ариутгал татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн байна. Иймд бүтээн байгуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14,15 хорооны нутаг дэвсгэр долоон буудал орчим, Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28,40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошуу орчмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд оруулах тогтоолын төслийг танилцуулж, НИТХ-аар хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМ


Сэтгэгдэл

Ганзул Буянбат [202.9.46.82] 2023-06-17 22:38:04

Бзд 14 хороонд яагаад сургууль цэцэрлэг барьдаггүй юм бэ бараг 20 жил сургууль цэцэрлэггүй бгаа хороо

Зочин [66.181.161.93] 2023-06-17 20:34:42

Хашаан байшиндаа янз бүрийн тохижилт хийгээд сайхан болгомоор бна.Гэтэл дахин төлөвлөлт гэж нэг гай байнаа. 10 жил ярилаа. Юм хийж бгүй.Новшисон хэвээрээ.Хүний өмчийг өөрийн ч юм шиг,хүнийч юм шиг болгочих юмаа.

Зочин [66.181.161.93] 2023-06-17 20:39:04

Дэд бүтэц төвийн халаалт.ОО шийдээд өгч яагаад болдоггүй юм бэ. Газарын авах гээд өчнөөн жил байлгаад байдаг юм уу.

Hog [133.218.39.63] 2023-06-17 19:26:52

MAN huuydas shuu ene

Odnoo [202.126.90.155] 2023-06-17 18:17:18

ЧД 8 horoog barilgajuulaachee hotin tuw shv de denjin 1000 barilgajaad bhd

Иргэн [202.9.47.38] 2023-06-17 18:10:03

ЧД ийн 13 р хороо дахин төлөвлөлтөд яагаад ордоггүйн бэ.17р сургуулийн орчинд осууц бариачээ.Урдаасаа эхлээд л явж бгаа биз дээ.

зочин [66.181.160.95] 2023-06-17 15:27:00

хан уул дүүрэгийн Хүннү 2222 гэдэг хотхон ямар ч сургууль цэцэрлэг өрхийн эмнэлэг автобус унаа байхгүй ямарч хот төлөвлөлт байхгүй иргэдээ оршин суугчдаа гэсэн сэтгэл бхгүй олон давхар барилга л барьжээ уих ЫН ГИШҮҮН Чойжилсүрэнгийн бизнес гэнэ Энийг анхааралдаа аваачээ сэтгүүлчид иргэд санал гомдлоо өгөөчээ

Onot [192.82.74.5] 2023-06-17 15:04:13

28 horooni Hotoliin heseg dahin tolovloltond oroh uu.oruulg ogno yy


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.