ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын-Овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан. Уг галт тэрэг нь Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд–Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна.

Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагонууд байна. Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн. Сэргээн босгох ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.