ЯАРМАГИЙН ГЭР ХОРООЛЛЫН 80 ГУДАМЖНЫ ШОРООН ЗАМЫГ ХАЙРГААР ТЭГШИЛНЭ

Aдмин / Нийгэм

Яармагийн гэр хорооллын 80 гудамжны шороон замыг авто замын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж, баяр наадмаас өмнө бүрэн тохижуулна. Хан-Уул дүүргийн Яармагийн бүсийн гэр хорооллын эвдрэл ихтэй, 80 гудамжны шороон замыг дүүргийн зам талбайн арчлалт хариуцсан байгууллага бүрэн засварлаж, тохижуулна.

Өчигдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныхантай хамт Яармагийн гэр хорооллын гудамж, зам талбайтай танилцаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.

Өнгөрсөн жил дүүргийн Зам засвар, арчлалт хариуцсан байгууллага гэр хорооллын бартаа ихтэй 60 гаруй байршлын шороон замыг сайжруулж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилсэн бол ирэх 7 хоногоос эхлэн яармагийн 80 гаруй гудамжны шороон замыг засварлаж, шинэчлэх ажлыг эхлүүлэх юм.

Ялангуяа зуны улиралд гэр хорооллын зам овон товон ихтэй, борооны ус ихээр тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байсан. Тус 80 гудамжны шороон замыг хусаж, хайргаар тэгшлэн сайжруулснаар Яармагийн гэр хорооллын 30 гаруй мянган хүн ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗД


Сэтгэгдэл

zochin [202.126.88.64] 2023-06-19 10:45:23

эргүү ацнуудаа, гэр хорооллын дундуур битгий зам тавиж хөрөнгө үрээд нэр алдар горилоод байгаач ээ, 100 жил үмхий жорлонтой нь байлгасан, дахиад 100 жил гэр хороололд нь хадах санаатай бна уу? бүү горьд, эргүү толгойгоо ажиллуулж чадахгүй бол зайлаад өгөөчээ pls

Зочин [202.126.90.39] 2023-06-19 10:15:51

Tugjrelee yah gj bn daazasag dargaaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.