НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгоно

Aдмин / Нийгэм

Татварын байгууллагаас мэдээлж буйгаар давхардсан тоогоор 41 мянган иргэн өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөгийг аваагүй байна.

Цахим төлбөрийн баримтын систем (ebarimt.mn)-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ Монголбанкны дансны нэгдсэн сан дахь мэдээлэлтэй тулган шалгадаг болсонтой холбогдуулан дээрх хэмжээний мөнгө олгогдоогүй байна. Тиймээс буцаан олголтоо аваагүй байгаа иргэд энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийхийг татварын албанаас санууллаа. Үүнд:

  • Цахим төлбөрийн баримтын ebarimt.mn системд бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч арилжааны банкнаас Монголбанкны Дансны нэгдсэн санд хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах,
  • Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ ebarimt системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах орж байна.
НӨАТ-ын буцаан олголтыг 7 дугаар сард шилжүүлнэ.

Дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол тухайн иргэний 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулав.

Мөн энэ оны хоёрдугаар улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны өдрийн 23.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын урамшуулллаа авахыг санууллаа. НӨАТ-ын урамшууллыг хуульд заасны дагуу ирэх сард багтаан олгох юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.