Усан замын тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, аврах хэрэгслүүд стандартын шаардлага хангасан байхыг мэдэгдлээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан 2023 оны хоёрдугаар албан даалгаврын дагуу усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн хөвөлтийн улирал эхлэхээс өмнө дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг үүгээр мэдэгдэж байна.

Үүнд:

-Усан замын зогсоолын засвар, арчлалт, аюулгүй байдал, ашиглалтыг сайжруулах, зогсоол орчмын өнгө үзэмжид онцгой анхаарч, хог хаягдлыг цэвэрлэх, “Монголд зочлох жил”-ийн брэндингтэй уялдуулан тохижуулах, үйлчилгээний талаарх танилцуулга, мэдээллийг монгол, англи хэл дээр бэлтгэн байршуулах;

-Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, жолооч нарыг дүрэмт хувцас, малгай, энгэрийн тэмдэг зэргээр жигдрүүлэх;

-Усан замын тээврийн хэрэгслийн дотор болон гадна өнгө үзэмж, аврах хэрэгслүүд нь стандартын шаардлага хангасан байх, техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, үзлэг, оношилгоонд цаг хугацаандаа хамрагдаж, аюулгүй ажиллагааг хангуулах гэж Монгол Улсын Далайн захиргаанаас мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.146] 2023-06-19 18:04:12

Эд нар усан зам, далайг захирдаг гэвэл үлгэр. Ичмээр юм. Харин Усан замын тээврийн хэрэгсэлийн захиргаа гэвэл арай л өөр асуудал болох байх. Өгсөн нэрээ ахиад уншаад үздээ. Сүртэй аан

Маагий [103.212.118.244] 2023-06-19 16:51:10

Усан замын захиргаа гээд нэрлэмээр юм уудаа, нэг их далайтай юм шиг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.