ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧИЛНЭ

Aдмин / Нийгэм

Нийслэлээс хэрэгжүүлж байсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Анх 2019 онд нийслэл түрээслээд өмчлөх 972 айлын орон сууцад иргэдийг оруулж байсан. Нийт байрны 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр иргэдийг хамруулжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт ухаа-2” хороололд 290 иргэн 5 жилийн хугацаатайгаар ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг хүүгүй нөхцөлөөр бүрдүүлэхээр гэрээ байгуулсан байна. Энгийн түрээсийн 290 иргэн Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 25 дугаар тушаалаар батлагдсан түрээсийн 1мкв талбайг 6000 төгрөгөөр тооцон 3 жилийн хугацаанд түрээслэн амьдарсан. Гэвч гэрээний хугацаа дуусгавар болж, дахин сунгах боломжгүй болсон байна.

Газрыг орон сууцаар солих арга хэмжээний тухайд 327 орон сууцад иргэдийг оруулсан. Харин чөлөөлөгдсөн газруудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг гарахад 3-5 жил шаардлагатай байгаа аж. Уг 972 айлын орон сууцаас орсон орлогоор уг барилгыг санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх боломжгүй болсон байна.

Тодруулбал, Хөгжлийн банкинд 25,3 тэрбум төгрөгийн зээлийн зөрчил үүсэж, өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр 23,8 тэрбум төгрөгийн төлөлт хийгдэж, үндсэн зээлээс 61,1 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Иймд цаашид энгийн түрээсээр амьдарч буй иргэдийн гэрээг шинэчлэн тогтоож, орон сууцны үр ашгийг нэмэгдүүлж, сул орон сууцыг худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа талаар танилцуулсныг төлөөлөгчид дэмжин хэлэлцлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.106] 2023-06-22 14:42:06

Шал худлаа арын хаалга л бсан мөнгө өгсөн хүмүүс нь орсон тэгснээ бас сугалаа чих шиг үнэн шударга гэж зүйл бхгүй

Зочин [202.126.88.122] 2023-06-22 15:11:26

Tegeed mungiig n ogood orchihldoo

Иргэн [64.119.22.152] 2023-06-22 13:53:54

Энэ хөдөлбөрт ороцоод - одоо хүртэл байхгүй .!!!!!!!! асуухаар хотоос асуу гэнэ.ёстой ард иргэдээр тоглож дуусахгүй.бүх иргэд хамаарах - 2016 онд бүртгүүлээ л 6 жилийн өмнө 600 хэдэд билээ байр Эзлүүлж, одоо Зарим ахмадууд Хүлээж байгаад Тэнгэрт хальсан шдээ ?????!!!!! төск --тоск болоод л алга болсон шдээ !!!!!!! одоо хэрэгжүүлж ахмадаа оролууль!!!!!! цөөн ахмад болсон шүү .!!!!!!! Ингэж л худалаа ард ахмад түмэнээр Тоглоод л байх уу???????!!!!!!!

Зочин [202.126.89.160] 2023-06-22 14:17:04

Эгэ хөтөлбөрт ээж минь хамрагдаад жагсаалтын 50-д явж байтал шинэчилсэн бүртгэл гээд дахин бүртгэлээр360 хүний ард орсон, гэтэл ковидын үеэр онцгой нөхцлийн улмаас 1000 албан хаагчдыг орон сууцаар хангах болсноор нөгөө бүртгэлийн дараалал учраа алдаж сураггүй болсон. Одоо 85 хүрсэн хөгшин хэдий болтлл хүлээх бол ???

boroo [103.161.242.83] 2023-06-22 11:49:03

zaluu ger bulee joohn demjeed urdchilgaa baga avaad oruulhad yhaw de tovoor duuren goy goy ezengui bairnuud ger horoolol n teleed bn bid nar mynga zutgeed mynga hodolmor erhleed urdchilgaa tsugluulj diilku bn tatvar chin tal tsalin avaad yvchij bn idej uuhaa soihgui l ym bol bair chin moroodol boljiin doo archaagui tor zasag n oorsdoo bayjaad l ard irged n shoroo umhej bhad tooj bgaa ch shinjgui muu golognuud

Аянга [202.126.88.116] 2023-06-22 11:43:33

Барилгынхаа чанарт эхлээд анхаар Турк шиг юм болов!

Эрка [66.181.161.18] 2023-06-22 11:01:00

Х.Б.Иргэнд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгоход яаралтай арга хэмжээ авч өгмөөр байхын. Тухайн очих хүнд нь олгохгүй , төрөөс үүнд туйлын өнхаарал тавьмаар байна даа.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.