НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДӨРВӨН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Aдмин / Нийгэм

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороодын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлт, зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулж 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

1. Ч:24Б “ТЭЦ-4-3,4-р хороолол-Гандан” чиглэлийг Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4-3,4-р хороолол-Гандан” болгон өөрчилж өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 14 минутын интервалтай ажиллана.

2.Ч:76 “Архивын Ерөнхий газар-Яармагийн гүүр-3, 4-р хороолол” чиглэлд өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтай үйлчилгээнд ажиллана.

3. Ч:63А “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” чиглэлд дундын “Жаргалан хотхон” хойд, урд автобусны зогсоол нэмэгдэж, Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” болгон өөрчилж, өдөрт 6 тээврийн хэрэгсэл 10 минутын интервалтай ажиллана.

4. Ч:71 “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” болгон өөрчилж, өдөрт 7 тээврийн хэрэгсэл 11 минутын интервалтай ажиллана.

Иймд иргэд доорх зураглалын дагуу зорчих юм. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.