ЦАХИЛГААН ШАТ ГАЦАЖ, ДОТОР НЬ БАЙСАН ТАВАН НАСТАЙ ХҮҮ АГААРГҮЙДЖЭЭ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо орон сууцны байрны цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэд агааргүйдсэн тухай дуудлагыг өчигдрийн 17:54 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай очиж, таван настай хүүг эсэн мэнд гарган ар гэрт нь шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Хотын стандартын лифтэнд тавигдах шаардлагад лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж, засвар техник үйлчилгээ болон магадлалыг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, мэргэжлийн ажилчин ажиллуулна хэмээн заасан байдаг. Иймд стандартаа мөрдөж ажиллах нь чухал байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.244] 2023-08-12 09:29:28

Дээрээ хулгайч луйварчид гарчихаар бүтэж байгаа юмгүй дандаа үхэл зовлон гамшиг болж бна ялангуяа хэнтийхэн хар энергитэй хулгайчуудын гайг үүрч байна монголд ингэж энд тэндгүй гамшиг болж байгаагүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.