ЭВДЭРСЭН 110 МЕТР ДАЛАНГ ЦЭВЭРЛЭЖ, 450 ТОНН ЛАГ ТЭЭВЭРЛЭЖЭЭ

Aдмин / Нийгэм

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас наймдугаар сарын 5-ны 21:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дугаар хороо Дарь-Эх, Цагаан даваа орчимд нийт 75 хүн хүч, 17 машин механизмтайгаар 24 цагаар ажиллаж байна.

Энэ хугацаанд,

  • Уулын ус үерлэн бууснаар авто зам руу түрж орж ирсэн их хэмжээний лаг, хог хаягдал, шороог цэвэрлэн тээвэрлэж;
  • Далангийн дээд хэсэгт лаг шавраар дүүрсэн уулын сувгийг 150 метр газар сувагчилж;
  • Үерийн усанд автаж авто замыг хаасан автомашинуудыг чөлөөлж;
  • Үерийн усаар угаагдаж эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хавтангуудыг зөөн тээвэрлэх, шороон сувгийг сэргээн татах, илүүдэл шороог зөөж тээвэрлэн;
  • Эвдэрсэн 110 метр далан, авто зам дагасан сувгийг сэргээн ухаж, 450 тонн лаг хагшаасыг цэвэрлэж;
  • Үерийн хамгаалалтын далан сувгийн төгсгөл болох Сэлбэ голтой нийлэх хэсэгт 100 метр газрыг цэвэрлэж, урсцыг сайжруулан;
  • 4 тонн усаар 60 метр шугам хоолойг буудуулж, 4 ус гаргуурыг гараар цэвэрлэж, онгойлгож ажиллалаа.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.67.28] 2023-08-09 18:25:48

Гудамжаараа дүүрэн хог хаядаг нөхдүүдийн балаг бас байх юм даа!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.