ТҮГЖРЭЛ ЭХЭЛЛЭЭ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙНА УУ ХОТЫН ДАРГАА

Aдмин / Нийгэм

Найман сар ид дундаа хөдөө хотгүй намар өвлийн бэлтгэл базаан хичээлийн шинэ жилийн хонхны дуу юу юугүй жингэнэлээ. Оюутан сурагчдын их нүүдэл нийслэл рүү хөвөрдөж ид түгжрэлийн идэвхтэй сарууд хаяанд тулжээ. Үерийн аюулын чимээ намжиж амжаагүй атал хот хариуцсан сайд,дарга нар түгжрэлийн талаар бүлх залгисан мэт аниргүй. Жил бүр дугаарын хязгаарлалт нэртэй бүдүүлэг аргыг хэдий болтол турших билээ.

Дугаарын тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж механик аргаар хүчээр хөдөлгөөн сааруулах гэж оролддог байдал энэ жил харамсалтай нь дахин давтагдах уу. Утааны асуудлыг урд хөршөөс нүүрс худалдаж аваад л шийдэхээр хялбарчлах хөөрхийс түгжрэлийг хаанаас юу авч ирж сааруулна гэж зүрх амаар гаргах бол гэхээс байж сууж ядмаар.

Энэ зун нийслэлийн хэмжээнд түгжрэлийг бууруулахад чухам ямар арга хэмжээ авч ажилсан билээ. Одоо ч зарим зам уулзвар үерийн үр дагавар арилаагүй онхол донхол ихтэй хэвээр. Зарим газар гүүрэн байгуулам ж тэр чигээрээ нурж дарагдсан байдалтай. 339.7 тэрбум төгрөг зөвхөн автобус худалдан авахад зарцуулагдахаар хуульчлагдаж түгжрэлийг бууруулах бусад ажилд маш бага төсөв хуваарилалдан зарцуулагдах нь хуульд нийцээгүйг 2023 оны төсөв хэлэлцэх үеэр хэвлэлүүд анхааруулсан.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.29] 2023-08-18 15:22:33

Хичээлийн жилийн нээлтийг сургууль бүр.өөр.өөр өдөр ( дүүргээр нь ч юмуу ) хийх хэрэгтэй. Түгжрэл арай арай л бн шүү

Зочин [192.82.84.148] 2023-08-17 16:18:44

9 сарын 1ны тэг таг зогсолтод бэлэн бай яг тэр өдөр нь пап ламтан ирнэ уб ын тэг зогсолтын үзэх снирхолтой байх нь

Иргэн [66.181.181.129] 2023-08-17 08:26:46

Түгжирэл их байгаач ::: Жолооч болгон хүн тус бүр сахилгатай байгаач ; яагаад гэвэл уулзвар хааж , түгжирэхээ боль!!!!!!!!уулзвар хаахаар жинхэн -- нөгөө талын уулзварууд чинь хоосон бас түгжирээд ; түргэний машинд зам тавьж өгөхгүй хиймэл түгжээгээгээ боль!!!!!!!! Ухамсар хүн болгонд байх хэрэгтэй.?????????Та том жижиг баян ядуугаас үл хамаарна за Сахилгаггүй жолоочидоо ???????Эхлээд зөв дараалал хэрэгтэй шдээ Мунхагуудаа ????????Ийм төртэй байхад өөдлөхгүйдээ !!!!!!! мунхаг мунхаг даа л Хангалттай ???????!!!!!!

Зочин [60.67.62.108] 2023-08-16 22:27:24

Дулаан хувцас, бага халтирдаг гутал бэлд. Өглөө, оройд алхаад л байя. Эрүүл мэнд, эдийн засаг, эко орчинд эерэг нөлөөтэй.

Зочин [202.126.90.59] 2023-08-16 20:26:19

Dugaariin hyazgaarlalt tegsh sondgoi yavuulna gedeg bol mash buruu shvv!! Esregeeree mashin bur ihsene ail bolgon tegsh sondgoi 2dugaartai mashintai bolno

Зочин [66.181.191.91] 2023-08-16 19:01:11

Энэ хөлдүү махан усан толгойтой нөхөрт ямарч төлөвлөгөө байхгүй. Нэг юманд л сайн эднийхэн. Төрөөс мөнгө яаж хулгайлах вэ гарамгай баатрууд

Сум [66.181.187.61] 2023-08-16 17:55:12

Одоо уб хотын түнжирлийг арилгах бүрэн боломжтой юм байна лээ

zochin [103.229.120.159] 2023-08-16 16:18:39

Сумъяабазар: Сургуулийн хичээлийг цахимаар оруулах төлөвлөгөөтэй байнадаа ккккк

Жор. [66.181.160.65] 2023-08-16 15:31:36

Гэдэсний түгжрээнд ганц сайн зүйл бол патлазол, харин гудамжны түгжрээнд бол Сүхбаатар сайд.

Зочин [203.98.76.249] 2023-08-16 14:58:43

3 машинтай болсон. 3 уулаа сондгой тэгш өөр тоон төгөсгөлтэй: бас нэмж нэг жижиг юм авах гээд байна. юмыг яаж мэдэхэв баталгаатай бэлтгэлтэй байнаа

Зочин [66.181.190.210] 2023-08-16 12:34:39

tolovlogoo bga, zaviar yavuulah geed zunjin uyer buulgaad bhad

Ip [202.21.108.5] 2023-08-16 12:03:37

Хааж бооно. МАН амархан шийднэ.

Зочин [103.57.95.217] 2023-08-16 13:49:35

АН ын буянд бид 2 машинтай болсон яадын

Иргэн [66.181.181.209] 2023-08-16 11:57:54

Түгжирлийн асуудал хариуцсан сайдтай болсон юм чинь түгжрнэ гэж юу байхав дээ.

Зочин [66.181.191.142] 2023-08-16 11:51:48

Хийж чадах ажил бхгүй худлаа ярина биз одоо хужаагаас нүүрс оруулж туршина гээд чой хуцаад бгаа биз дээ

Түгжрэлээс салах арга [103.57.95.217] 2023-08-16 11:43:27

түгжрэлээс ангижрах арга сумкад бус иргэн танд байгаа.

Зочин [203.98.76.249] 2023-08-16 14:59:56

гэрээсээ гарахгүй байх нь нэг сайн арга

Зочин [202.179.26.110] 2023-08-16 11:27:25

Тэгш сондгойгоор машиныг явуулж, автобусны тоогоо нэмэх хэрэгтэй...

Зочин [203.98.76.249] 2023-08-16 14:57:07

автобус алга. ирж байгаа хужаа автобус элгээрээ хэвтээд өгнө

irgen [202.9.40.233] 2023-08-16 11:00:30

Ugui ene ES.EK chin amiduu.Iim gachin uomaar tom hotiig udirduulna gj mulhuuleed bdg ymar uchir bn.KTMS iig avga ahiin buyand diplom olj avsan.Eer uo ch chadvar.meregjil.teknikch.shinjleh uhaan.geodiiz medehgui chadahgui 00.ES ajlaa hiigeech.esvel hamt zailna uu

1 [202.21.102.222] 2023-08-16 10:36:18

Hotiin tovoor mashin yavuulahiigni ondor tolbortoi bolgooch, hodoo gadaa yavah zereg zailshgui shaardlagatai uedee l mashinaa unana biz, hotiin tovoor avtobus, ashiglaad esvel alhaal yavna bizdee, gadaadad tiiml baidag

zochin [103.11.195.2] 2023-08-16 10:12:59

Байхгүй ш дээ. Тэгш сондгой гэж боож хаахаас өөр юм чадахгүй. Айлууд 2 машинтай болж байна. Байдал дээрдэхгүй.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.