БӨМБӨГӨРИЙН УУЛЗВАРААС НАЙМАН ШАРГЫН АРЫН ЗАМ ХҮРТЭЛ ХААНА

Aдмин / Нийгэм

Өнөөдрөөс Бөмбөгөр худалдааны төвийн урд замаас найман шарга валют арилжааны төвийн гудамж дуусталх автозамыг хааж засварлахаар болжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 2-р хороо Төмөрчний гудамж /Бөмбөгөр худалдааны төвийн гурван замын уулзвараас Бишрэлт худалдааны төвийн уулзвар/ хүртэлх авто замыг 2023 оны наймдугаар сарын 16-ний өдрийн 22:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 18-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, ус зайлуулах шүүрт худаг шинээр нэмж суурилуулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

May be an image of floor plan, map and text that says 'зам засварын хугацаа: эхлэх ны дуусах хугацаа сарын 16 едер 22:00 18 едер цагт чингэлтэй дуурэг -P хороо, темерчин-ий гудамж авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажилтай олбоотой TYP кеделг зохион байгуулалтын зураглал day Inn Ulaanbaatar Tyyn9 тэнгис кино театр бембегер nlps KHOROO 4 2-P хороо TE ланд 3-P улаанбал- улсын их'


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.