ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАХИЛГААН АВТОБУСУУДЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАНА

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажил, бодлогоо танилцуулаа. Нийтийн тээврийг шинэчлэх, Зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, Авто замын сүлжээг өргөтгөх, Хот төлөвлөлт гэх дөрвөн чиглэлд анхааран ажиллаж, цогц бодлого хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой гэлээ.

Нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар 1240 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд 770 гаруй автобус 10-14 жилийн насжилттай байна.

Энэ салбарт парк шинэчлэлт хийгдээгүй олон жил болсноос үүдэлтэй автобус шатах тохиолдол нэмэгдсэн. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувь хийнэ. 2021-2022 онд 415 автобус авч үйлчилгээнд гаргасан. Энэ онд 810 автобус иргэдэд үйлчилнэ. Их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй Дэү 600, дунд оврын Хьюндай 50, Скайвел 160 цахилгаан, нийт 810 шинэ автобусаар иргэд үйлчлүүлнэ.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой цахилгаан автобусуудыг есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд гаргана гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.144] 2023-08-30 10:46:02

өөрсдөө автобусаар яваачээ төрийн албаныхан л хамаг түгжрээниы эзэд шүү

иргэн [59.153.112.17] 2023-08-29 14:37:30

42-- зайсан сүлжмэл ёстой их хүлээлгэдэг арай дэндүү автобусныхаа тоог олшруул !""""""" 42-!!!!!"""" 42 !!""""

irgen [202.9.40.175] 2023-08-29 12:46:55

Suhbaatar.Sumiyabazaraa Altai hothonii zuun taliin buudal ogt bhgui.suuh ch sandalgui 42 noimeriin avtobus huleegeed 2 tsag garan zogsoj blaa.42 noimeriin avtobusaa jiliin jild ingej tumnii uil tam uzej.zovooj bh uom.Avtobus baaz.Niislelee 42 oo edert 15 iig yvuulla da.Estoi hetuu bn.42.42.42.42.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.