Ипотекийн урьдчилгаанд даатгалын байгууллага батлан даалт гаргана

Aдмин / Нийгэм

Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлтийг оруулжээ. Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв. Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй боллоо.


Сэтгэгдэл

Ч.Дамдинсандив [202.55.188.118] 2023-10-03 14:37:41

Маш зөв шийдвэр гаргасан байна орон нутагт маш хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй байна хүлээлт маш ир байгаа шүү

Zochin [66.181.161.154] 2023-10-03 13:53:56

ИПОТЕК зээлийн хүсэлтээ өгчөөд дор хаяж 1 жил хүлээдэг новшролтоо хэзээ сайжруулах гэж байна даа?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.