Хүүхдийн эсрэг гэмт гэмт хэрэгт цаазын ЯЛЫГ СЭРГЭЭХ нь зөв үү?

Aдмин / Нийгэм

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 20-30 хувиар өссөн гэх тоо мэдээ бий. Гэтэл төр засгийн зүгээс ямар дорвитой хуулийн гаргалгаа,шийдэл эрсэнгүй. Гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь хэрэг даамжрах нийгэмд муу үр дагавар нь халдварлах аюулыг сөрөх учиртай ч харамсалтай нь бяцхан үрсийн эрүүл мэнд амь насанд баталгаагүй эмзэг бөгөөд маш харгис байдал улам газар авсаар. Ажилгүй,архиар өдөр хоног аргацаагчид сэтгэлгээний хувьд хүчирхийлэл үйлдэх адгууслаг шинж давамгайлж, хүн төрхөө алддаг. Гэмт хэргийн үүр уурхайг булах тал талын механизм Монголд хэрэгтэй.

Монгол Улсын өнөөгийн байдал нь цаазын ялыг халах хэмжээнд төлөвшөөгүй байгааг харуулж байна. Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн.

Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм.

Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна…”

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.101] 2023-10-08 14:24:08

Zow zow ingej bj l bid bytshan vrsee hamgaalj chadna. Hereg vilcheed zasarsan gj bga hernee ahiad iim vildel gargaj bna gedeg ni sergeeh chaardlagataig haruulj bna

Зочин [66.181.180.236] 2023-10-07 19:53:30

Насаар нь хорих ял манайд хэрэгжихгүй ээ. Ийм тодорхой хэрэг дээр хог новшийг устгаж байх хэрэгтэй. Байгаль дэлхийг бохирдуулалгүй яаж алга болгодгийн тэр замаар

Зочин [43.242.243.34] 2023-10-07 20:08:03

Үнэн ,хоригдол гарч ирээд л давтан хэрэг үйлддэг энэ муу үйлийг нухчин дарах ,монголчуудад хатуу төмөр ташуур л хэрэгтэй.

Зочин [66.181.179.149] 2023-10-07 11:03:25

Буруу насаар нь хорьж шийтгэх ёстой. Түүнийг аллаа гээд яах юм. Үхээд өнгөрнө. Харин нийгэмд тустай хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Бас нэг тал. Хэрэв цаазын ялтай байсан бол Зоригийн хэрэгт буруутгагдсан хүмүүс аль эрт цаазлуулах байсан. Тэгээд ч хүнийг алаад өг гэж байгаа энэ хүмүүс бол өөрсдөө хүн алж байгаагаас ялгаагүй.

Зочин [43.242.243.34] 2023-10-07 20:11:50

Хүний сэтгэл зүй олон янз лдаа бухимдал хорсол үүсэж,сэтгэлийн цочирол, нийгэмд хөлс хүчийг нь бүрэн ажиллуулж насаар нь хорих нь зөв л байх.

зочин [103.212.118.196] 2023-10-07 10:50:36

цаазын ялаа сэргээх нь зөв

Лу.Атарсайхан. [202.55.188.125] 2023-10-06 23:14:11

ТӨР бат, ариун оршихын тулд цааз орших ёстой. Хүннүгийн Түмэн шанюу хааны Модун шанюудаа өөрийн амиар батлан өргөсөн сургааль. Цаазгүй Нам Засаг ТӨР ийг өеөдүүлчихээд байна. Хүүхдийн хүчирийлэл, хулгай, амь настай холбоотой гаж үзэгдэл, хэрцгийгээр хүн хөнөөх Төрийн санг хулгайлж түмэн олныг ядууруулагчид гээд үнэн утгагүй цэвдэг хархнуудыг насаар нь шоронд тэжээх ийм л үр дүнд хүргэнэ. Үүнээс ч аюултай нийГэмийн цэвдэгшилд унагана. Тиймээс ТӨР цаазын ялаа хурдан сэргээх нь шаардагдаж байна. Эрүүл аюулгүй нийХэм ирээдүйдээ үлдээхийн тулд гаж дон гаж шуналд живсэн ялтанг насаар нь хорих ялыг хасаж шууд цаазалдаг байх нь төр ариусахын эх юм. Хомроголон устгалыг бол дээд зэргээр сэргийлэх Чингис хааны төрийн цааз гүн ухаан ч бий.

Зочин [66.181.161.118] 2023-10-07 10:07:12

Цаазын ялыг сэргээж нийгэмд бугшсан бузар булайг таслан зогсоох хэрэгтэй Ард түмнээсээ санал асуувал 100% дэмжинэ

AwAtAr [139.5.216.206] 2023-10-06 19:13:12

цаазалаа сэргээ хүүхэд хүчиндсэн юм чинь насанд хүрсэн бол хориж болох байх хүүхэд хүчиндүүл шууд цаазал

Zochin [66.181.161.103] 2023-10-06 17:38:47

Tsaazaar awj amarhan vhvvlj jargaaj yadiin nasaar ni nmg alaad uguuch getel ni tamlah heregtei shdee...

Zochin [103.23.50.66] 2023-10-06 10:30:32

Huuhdiin esreg gemt hergiig taslan zogsooh erchimtei arga hemjee avah heregtei!

1 [66.181.160.73] 2023-10-06 08:35:19

БҮХ НАСААР НЬ ГЯНДАНД ХОРИХ ЯЛТАЙ БОЛГОХ.

Зочин [103.242.47.30] 2023-10-06 05:34:29

Tcaas baix eostoi

Toli [195.123.31.122] 2023-10-06 03:34:20

Er n zaazaar awah jalig buzaaj heregjuuleh heregtei. Zöwhön iim hetegt bish odoo jalanguja ulsin höröngö idsen, heel hahuuli awch ulsin höröngö idej, hohirooson ulsiig zaazaar awaad, buh höröngiig n huraah. Tegehgui bol 1 ööriigee zolioslood ard uldej baigaa humuuszee ter luiwardaj hulgailsan ulsin höröngöö uldeene. Iimees zaaz, bas buh höröngiig n huraah heregteo

Зочин [59.153.112.186] 2023-10-05 21:30:13

Зөв зөв цаазын ялыг сэргээх хэрэгтэй зэрлэгүүд гаарч байна хотоор дүүрэн ванпирууд боллоо эхнээс нь цаазла.Хүүхэд гэлтгүй цаазын ялыг сэргээ.

Иргэн [103.212.118.128] 2023-10-05 19:54:00

Зөв

Б [59.153.114.137] 2023-10-05 18:11:21

Бузар хэрэг хийсэн бузруудад цаазын ял дэндүү хөнгөднө цаазын ялыг сэргээж огт хэрэггүй харин насаар нь тарчлааж хатуу гянданд бүх насаар нь хорих ял хэрэгтэй бна

Mgl [77.119.219.113] 2023-10-06 01:07:39

Tegeed buh nasaar n bidnii munguur trjeeh hereg bolj bn uu? Naad Malnuudiig chin asran hamgaalah gej bas hoolloh gej uchnuun Mungu orno za yu! Shuud Tsaazal zugeer duujileh n zardal bagtai.

B.U [202.126.89.71] 2023-10-05 17:10:10

Манайх шиг хулхи шүүхтэй газар цааз хэрэггүй. хичнээн хүнийг хэлмэгдүүдэхийн билээ. Харин ялыг нь хүнд болгох хэрэгтэй. доод талйн тайрдымуу. биен дээр нь хүчингийн хэрэг үйлдсэн тэмдэг тавьж булай болгох... эрэмдэг болгох, гэх мэт...

Зочин [202.131.226.197] 2023-10-05 16:24:17

Зөв л гэж бодож байна ардчилал нэрийн дор бүх муу муухай зүйлийг үйлдчихээд зүгээр явдаг байж болохгүй хатуу юмандаа хатуу байх ёстой тэгэж байж айж эмээдэг болно

bbb [146.70.180.234] 2023-10-05 16:22:48

nasaar ni gyandand hataa.

Зочин [66.181.161.143] 2023-10-05 16:19:46

Хэлээд байгаа шүү дээ. Авилга, санаатайгаар хүний амь бүрэлгэх, хар тамхины наймаа, хүүхдийн хүчин, эд эрхтний наймаа зэрэгт цаазын ялыг сэргээн хэрэглэе.

монгол [202.179.26.217] 2023-10-05 14:23:55

Цаазаар авах ялыг сэргээх нь зөвөө. Эх орноосоо урвасан, маш их хэмжээний хахууль идсэн, хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн, бага насны хүүхдийг хөнөөсөн, хүчирхийлсэн хүн дүрст мангасуудыг алах нь зөв. Насаараа хоригдох ч юмуу 25 жилийн ял чинь арай гэж эдийн засгаа авч яваа ядуу Монгол улсад асар их дарамт болоод зогсохгүй одоогийн энэ улам тэнэгтэж байгаа нийгмээс төрж буй хүн дүрст адгууснуудыг өөгшүүлж байна. Би харааж чаддаг байсан бол ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийг хараах байсан юм. Ардчилал нэрийн доор цаазаар авах ялыг түдгэлзүүлж, ард түмнээ хоролсондоо

Mgl [77.119.219.113] 2023-10-06 01:10:16

Elbegdorj uuruu orchih geed baisan bhgui yu? Ene huniig uhwal mash ih Hulgai luiwar Awilgal iinbherguud garch irne.

Huz [122.201.23.66] 2023-10-05 12:51:58

Tsaaziin yaliig sergee

Зочин [103.57.92.113] 2023-10-05 12:41:39

Цааз,Цааз, Цааз, Цаазын ял хэрэгтэй. Тэгж байж хүний амгалан тайван байдал бий болно.

Б [59.153.114.137] 2023-10-05 18:22:32

Цаазын ялтай байсан ч аймшигт хэргүүд гарсаар л байсан ямар ч нөлөөгүй харин гэмгүй хүмүүсийг буруу шүүж цаазалсан хэрэг маш их гардаг цаазын ял энэ бузар хэрэг хийсэн хүмүүст дэндүү хөнгөн ял болноштээ тэрний оронд насаар нь тарчлааж гянданд хатаах хэрэгтэй бна

Зочин [202.126.89.210] 2023-10-05 11:24:10

zaaz

Мөнгөн Буувай [202.126.89.27] 2023-10-05 11:16:54

Сэргээх хэрэгтэй

Зочин [202.126.89.164] 2023-10-05 10:14:06

Нэн дариухан сэргээх хэрэгтэй балмад явдал хэтэрлээ. Гадны улсуудад таалагдахын тулд л цаазыг бхгүй болгосон доо. Авилгын хэрэгт цааз өгье

Иргэн [103.57.95.122] 2023-10-05 10:02:12

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй Хүн араатнууд бүүр галзуурлаа ,нийгмийн бдал дээрээ хулгайч луйварчдаар дүүрсэн Ийм бхад муу донтонгуудад боломж олгоод бна Хүмүүсийг ажлаар сайн хангаад цалинтай гэр бүлтэй байлгах хэрэгтэй Хүмүүжил төлөшил боловсрол олгох жижиг сургалтууд байнга оруулж байх хэрэгтэй Гэр бүл ахдүү хамаатан хамт олонд хүнийг засах дэмжих архи тамхи муу нөхөрлөлөөс хол байлгах арга хэмжээ авч байх ярилцлага хэлцэл сануулга хийж бх хэрэгтэй

Ганбаа ах [66.181.181.183] 2023-10-05 09:42:43

Том гүрнүүдийн бодлогоор наад засаг төр болж тоглоод байгаа бацаанууд олигтой шийдвэр гаргаж чадахгүй ээ

zocin [103.9.88.162] 2023-10-05 09:19:41

Насанд хүрээгүй хүний эсрэг хийж байгаа хүнд гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх нь зөв шүү.

Zochin [202.9.47.32] 2023-10-05 09:17:45

Baga nasnii huuhdiig huchirhiilj,alj,hulgailj baigaa malnuudiig tsaazlah heregtei.Tednees Yu huleehiin Ted hun bish


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.