ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛСООР БАЙХ УУ?

Aдмин / Нийгэм

Монголд 1990 оноос хойш арав гаруй хүүхэд сураггүй алга болсон байдаг.Эцэг эхийн хараа хяналтгүйгээс ихэнх нь шалтгаалан хүүхэд алга болсон дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага ихэнхдээ цаг алдалгүй эрэн хайж хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг ч ор сураггүй алга болж олдоогүй хүүхдүүд яасан бэ? гэдэг асуулт бүрхэг хэвээр бөгөөд саяхны жишээнүүдээс хүүхдүүд хүний наймааны золиос болдог уу? гэх хардлагыг лавшруулж байна.

2022 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН-нд дурдсанаар “...цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн 45 эмэгтэй хохирогч (2020 онд нийт 40-ийг илрүүлснээс өссөн), гэвч түүний дотор 18-аас доош насны зөвхөн 14 охин байсан нь хүүхэд хохирогчдын илрүүлэлт буурсан үзүүлэлт болсон (2020 онд 18-аас доош насны 24 охиныг илрүүлсэн).

Энэхүү бууралт нь цар тахлын үе дэх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээний хүрээнд биеэ үнэлэхтэй холбоотой уламжлалт бизнес хаагдаж, хууль сахиулах байгууллагын зүгээс зарим талаар хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй болсон хэмээн ажиглагчид үзэж байна” Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чанадад монголчуудыг мөлжлөгт оруулж байна.

Гэмт этгээдүүд албадан хөдөлмөр эрхлэлт болон бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу бүс нутгийн хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна.

Иргэний нийгмийн байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Энэхүү эмзэг байдал нь төрийн зүгээс цар тахлын үед тогтоосон хөл хорионы үед илүү өссөн мэдээлэл байна. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа хаагдсантай холбоотойгоор хувийн орон байранд нууцаар бэлгийн мөлжлөг үйлдэгдэх явдал өсөж, ингэхдээ мөн нийгмийн сүлжээгээр худал цуурхал, мэдээ цацаж айлган сүрдүүлэх арга хэрэглэх болсон тухай мэдээлэл байна.

Д.Энхбат


Сэтгэгдэл

зочи [202.9.46.37] 2023-10-08 13:32:07

Чингэс хааны үр удам Лэгдэн Цогт тайжаар дууссан Хааны удам амархан бууж өгөөд боолчлогдож манжид үнэнчээр зүтгэнэ гэдэг үлгэр хааны удмын нэр барьж хулчгар урвагч хоёр нүүрт авилгач аймаг хошууны засаг ноёнд заларсан байж таанрана чингэсын удам гаж балайраад,,,

Зочин [66.181.187.250] 2023-10-07 22:10:18

Etssiin etsest ene zasag turiin nuur tsaraishd, enkh tsagt hichneen huuhed endej bn???????

ооо [66.181.184.102] 2023-10-07 16:34:13

CАНААТАЙ ХҮН АЛСАН ЯЛТАНГУУДИЙН ЯЛИЙГ ӨРШӨӨДӨГ БАГАСГАДАГАА БОЛЁООО.САНААТАЙ ХҮН АЛСАН АЛУУРЧИНГ МАГАДЛАНГААР ОРУУЛДАГАА БОЛИОЧЭЭЭ.

Зочин [59.153.113.248] 2023-10-07 14:59:47

Элбэгдорж гэдэг бузраас их зүйл болж өна цаазын ялгүй болсноор ийм гэмт хэрэг газар авсан дээр нь бүхэл бүтэн хүний амь нас хохироосон улс орноо худалдаж идсэн бузрууд ял завшсан нийгэм болж хувирсаг. Тэр бузруудыг яллах хэрэгтэй цаазын ялаа сэргээх нь зөв

Зочин [66.181.188.183] 2023-10-07 13:42:52

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "лапшу на уши вешать" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.

Зочин [66.181.189.52] 2023-10-07 11:06:40

Хүний наймаа гэдгийг хэн тогтоосон юм бэ???

Бусдад бүү найд. Хүүхдээ сайн хамгаал. [66.181.181.227] 2023-10-07 00:26:37

Эрэлт хэрэгцээ байвал хүүхэд золиос болсоор л байна. Хүүхэдгүй хүмүүс хүүхэдтэй болмоор ба. Эрхтэнгээ солиулах шаардлагатй хүмүүст хүүхдийн эрхтэн авмаар ба. Муусайн садистууд хүүхэд яргалмаар ба. Иймд хүн бүр өөрсдийн хүүхдээ сайтар хамгаалж байх хэрэгтэй. Төр нийгэм хүүхдийг чинь та нар шиг хамгаалж чадахгүй.

Зочин [139.5.217.24] 2023-10-07 01:01:38

Яг үнэн. Дор бүрнээ хүүхэддээ анхаарал тавьцгаа

Зочин [66.181.188.183] 2023-10-06 22:37:13

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон, Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад жинхэнэ хуурамч түүхийг буюу "лапшу на уши вешать" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.

L [66.181.184.102] 2023-10-06 22:08:06

HUN ALSAN HUN NASAARAA HORIGDOH YL AVCHAAD MAGADLANGAAR YL NI BUURAAD BH YM TEGVEL YAAH GEJ NASAAR NI GEJ YL OGSON BDIIM BOL. AIMAAR AIMAAR ALLAGA HIISEN HUMUUS MAGADLANGAAR ORDOG GEH YM.

Зочин [103.212.118.242] 2023-10-06 19:18:02

хүн худалдаалагч новшнууд шоронд насаараа хатвал таарна. тэд хэзээ ч засрахгүй. тэд бол хүмүүс биш зэрлэг харгис шунахай новшнууд. нүүрсийг мянга угаалаа ч хэзээ ч цагаан өнгөтэй болохгүй.

Зочин [203.98.76.249] 2023-10-06 14:36:07

нянбактэр саад л үүрэг хариуцлага хүлээж амиа хорлох ёстой болж дээ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.