21 аймаг, 96 сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холболоо

Aдмин / Нийгэм

Бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар өнгөрсөн онд холбож дууссанаар 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна. Цаашид “Шинэ сэргэлтийн таван цагираг” хөтөлбөр хэрэгжүүлж, бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа.

Хөтөлбөрийн дүнд Бага Илэнхи-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. Үүний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болохыг ЗТХЯ мэдээллээ.

Ирэх онд авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, хамгийн их эвдрэлтэй байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 350 км гаруй авто замд их засвар хийхээр төлөвлөжээ


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.139] 2023-10-09 19:50:38

Зам тавьсөн нь гэвч чанар маш муу зарим аймгуудын зам Дорнод, Хэнтий, Архангайн зам эвдэрч муудсан зарим газар шороон замаас дор болсон тэр замуудыг их засвар хийх шаардлагтай!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.