Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсаныг шуурхай илрүүлжээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монелын авто зогсоолд “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Даваацэрэн нь албан үүргээ гүйцэтгэж яваад 15 настай, эрэгтэй “Ц” нь бусдын “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсныг шуурхай илрүүлжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 214 байхаар баталж, 2023 оны эхний 09 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 170 олон нийтийн цагдаа хороодын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, эргүүл, хяналт шалгалтад 4628 удаа, хэргийн газрын хамгаалалтад 1737 удаа, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн 22,131 этгээдийг цагдаагийн байгууллага болон холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч, гэмт хэрэг, зөрчлийн талаарх 36,857 мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлж, 85 гэмт хэрэг, 2001 зөрчлийг илрүүлж, таслан зогсоож, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 396 иргэнийг шүүхээр шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-13 19:50:45

Хүүхэд нохойн доог шүүх нь зүгээр л өлөн зомби болсон. хулгайч нь зүгээр өнгөрнө. дараа нь хүн алсан хойно матрын нулимсаар шүршинэ. Ц нь нэг тарган гахайн тоорой л байгаа даа.

Зочин [66.181.161.87] 2023-10-12 22:51:42

tegeel unen bol amjilt husie

Зочин [203.98.76.249] 2023-10-10 16:52:41

хууль шүүх үнэхээр нохойн элэг доог болсоны гэрч шүү дээ. хүүхдүүд хэрэг үүрэхгүй гэснийг ашигаж хэрэг хийж байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.