ҮНИЙН ӨСӨЛТ АМЬЖИРГААГ ТУЙЛДУУЛСАН ХЭВЭЭР Л...

Aдмин / Нийгэм

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2023 оны 08-р сарын 14-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсжээ. Үнэ тогтвортой, эсвэл өссөн гэж дүгнэгдэж буй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд цөм иргэдийн худалдан авах чадвартай дүйцүүлж үзэхэд өндөр хэвээр л.

Өөрөөр хэлбэл сүүлийн хэдэн сарын турш ЗГ үнэ тогтворжуулж орлого нэмэгдүүлэх ямар ч алхам хийж чадсангүй. Сонгуульд зориулагдсан цалин тэтгэврийн нэмэгдэл нь бодит тогтворжуулалт огт бус дэндүү бодлогогүй, хийсвэр шийдвэр болжээ.

Инфляцын хөөргөдөл үйлдвэрлэлгүй эдийн засгийг шимэгчилдэг байсан бол одоо эмтэлж идэх үе шат руу нэгэнт оржээ. Нэгэнт хэмжээлшгүй ядуурал руу чирэгдэж буй Монголын эдийн засгийн доройтлыг улсын төсвийн тогтвортой ханасан орлого аварна. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбараа хослуулаад хөгжүүлчих менежмент байхгүй улс төржилт, авлигалын хийрхэлд хөтлүүлсээр байвал үнийн өсөлт, өрийн дарамт хоёр өмнө нь байгаагүйгээр Монголыг эвгүйдүүлнэ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.31] 2023-10-26 11:00:51

Одоо амжиж ирэх оны төсвийн зардлыг бууруулахгүй бол юмны үнэ одоо байгаагаас 1 жилийн дотор 2 дахин өснө. 600 гр талх 6,000т, элсэн чихэр 6,500т, гурил 1кг нь 4500т, мах хамгийн багадаа 25-30,000т, будаа 1кг нь 10,000т, ургамлын тос 11,000т, хуушуур 3,500т, дундаж хоол 15,000-18,000т болж өснө. Бензин 4000т болно. Тийм байтал цалин тэтгэвэр үсрээд 15 хувь нэмэгдэнэ. 500 мянгын тэтгэвэр 580,000т, 1.5 сая төгрөгний цалин үсрээд 1.8 сая болно. Сард хүнсэнд 600,000 төгрөг төлж байсан айл 1-1.2 сая төгрөг төлдөг болно. Ийм ноцтой эрсдэлтэй бид нүүр тулаад байна. Төсвийн зардлыг бууруулж 22 трилионоор босго тогтооё! Жагсацгаая, Монголчууд аа!

Иргэн [103.212.118.117] 2023-10-25 23:06:29

Хүнсний худадаачид маш шунадтай.!! Зарим дэлгүүрүүд эхнээсээ аймаар өндөр үнэ тавьж баахан байлгачихаад хугацааг дуусах дөхөхөөр хямдруулмар болдог, анхнаасаа дундаж үнэ тавиад олныг зараап эргэлтээ түргэсгэмээр юм даа!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.