Цалингаа 5 жилээр өөрчлөх хүсэлтээ гаргавал тэтгэврийн нэмэгдлийг олгоно

Aдмин / Нийгэм

2024 оны нэгдүгээр сарын 15-наас өмнө 6 эсвэл 7 жилийн цалингаа 5 жилээр өөрчлөх хүсэлтээ гаргавал 2024 оны нэгдүгээр сарын 1-наас тооцон тэтгэврийн нэмэгдлийг олгоно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ энэхүү системд танилт нэвтрэлтийн ДАН системээр эсхүл өөрийн эрхээр нэвтэрч цахимаар илгээх боломжтой боллоо.

Та хүсэлтээ ЭНД илгээнэ үү.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.131] 2023-12-13 23:03:24

Энэ хугацаанд дахь зөрүү мөнгө ологдох уу

Түгшүүр мэдрүүлчих юм аа. [66.181.160.66] 2023-12-13 16:12:00

Дээрх фотозураг ямар ч түгшүүртэй зураг вэ, Тэтгэвэр хулгайлчихсан эмээг нөгөө эмээ нь барьж авч байгаа юм шиг. Зургийг харсан хүн ингэж ойлгож болох уу, сэтгүүлч ээ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.