Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна

Aдмин / Нийгэм

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил аравдугаар сард эхэлсэн. Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелийг сувагчлах юм.

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:

-Манай улсын цаг агаарын онцлогоос хамаарч бүтээн байгуулалтын улирал богино байдаг. Тухайн хугацаанд худалдан авах ажиллагаа, бараа материалын нийлүүлэлт зэрэг цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалаад бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хэмжээнд хүртэл гүйцэтгэх боломжгүйд хүрдэг. Тиймээс энэ жилийн хувьд хүйтний улиралд бүтээн байгуулалтыг удаашруулахгүйн тулд бага оврын хүлэмж, халаагч ашиглан, хуурай технологиор явган хүний зам тавин туршиж байна. Энэ туршилт амжилттай болбол дараагийн жилүүдэд бид цаг алдахгүй бөгөөд цаашлаад тохижилт, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ажиллах хүч, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Явган хүний замын хүртээмж нь авто замын түгжрэлд нөлөөлөх нэг хүчин зүйл болдог учраас нийслэлийн зүгээс явган хүний замыг нэмэгдүүлэх, сайжруулахад онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн оноос хойш 100,000 орчим ам метр явган хүний замыг өргөтгөн, шинэчлээд байна.

"Тасо" ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Батсуурь:

-Урьдчилан бэлдсэн талбайд, евро стандартын дагуу явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байна. Явган хүн зорчиход халтирахгүй байх үүднээс үйлдвэрийн аргаар, технологийн дагуу байгалийн чулууг боловсруулж хийсэн хавтанг ашиглаж байгаа. Цемент, бетон ашиглахгүйгээр хуурай аргаар, евро стандартын дагуу хийж байгаа учраас дулааны улирал эхэлсэн ч явган зам хагарч, цуурахгүй. Энэ эрсдэлийг тооцон, төлөвлөж хийсэн. Дөрвөн бригад хоёр, хоёр ээлжээр ажиллаж, ажлаа аль болох эрчимжүүлэн ажиллаж байна хэмээлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.206] 2023-12-16 10:46:17

Zov zov. Zamiin ajlaa ulirlaas shaltgaalahguigeer hiideg boloh heregtei.

Зочин [103.140.10.222] 2023-12-14 18:48:39

Дулаарахаар хий л дээ. Яасан үхэх гэж байгаа юм шиг шуналтай бямбацогт вэ. Үхэх гэж байгаа хүний шунал тачаал огцом бадран дүрэлздэг гэнэ.

Bat [103.143.41.2] 2023-12-14 09:15:04

Хальтарардаг материалаар зам тавьсан, хүлээн авсан нөхдүүдийг чөтгөр аваг. Энэ хэсэг замыг энэ компани, энэ хүмүүс хийлээ, ийм ийм хүмүүс хүлээн авлаа гэдгийг ил тод мэдээлж байх хэрэгтэй. Явган явдаггүй нөхдүүд л хүлээж авдаг байх да

Зочин [59.153.115.32] 2023-12-14 09:47:27

Хийсэн болгоныг харлуулдаг хүмүүсийг л тэр чөтгөр чинь байдаг бол аваг

Өвөл [66.181.188.143] 2023-12-14 08:43:32

мөнгө төсөв идэх шинэлэг соёлжслн арга ба луйвар гэхүү дээ

Иргэн [202.9.40.199] 2023-12-14 07:53:17

Хүйтэн тачигнасан ийм бхад хэцүүг ажиралгүй ажиллаж бга хүмүүст баяр хүргий сайн бна шүү. Аргагүй л аагтай залуу нас .

Zochin [43.242.243.112] 2023-12-13 18:42:06

Маш зөв дэмжиж байна явган зам дугуйн замаа л өргөтгөх хэрэгтэй тэгж байж л түгжирэл буурна

Зочин [59.153.115.32] 2023-12-14 09:48:16

Зөв

зочин [66.181.188.23] 2023-12-13 17:58:56

хийе гэвэл арга олдоно


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.