Гэр шатаж, 44 настай эрэгтэй нас барлаа

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастай”-н гуравдугаар гудамжинд гэр шатаж байна" гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /2023.12.14/ 01:01 цагт ОБЕГ-т иржээ.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн дөрвөн ханатай гэр, иргэн А-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Э /44 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ

Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.20] 2023-12-14 15:38:24

Гал дээр суусан байж дээ?

зочин [66.181.184.49] 2023-12-14 14:48:14

Нөгөө олон камер дохиололын систем яасан бэ. Хаана шөнө гал гарахыг хянадаг систем гадаадын хотуудад байдаг. Жинхэн хүний амь аврах обьект чинь энэ байна даа. 4 машин татаад л 16 хүний амь аварсан гэдгээ болих хэрэгтэй.

Зочин [202.9.46.139] 2023-12-14 14:38:32

Амиа хорлолт.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.