ХҮНД ЦАГТ ЗОРИГ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ГАРГАН АЖИЛЛАДАГ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫХАНДАА БАЯРЛАЛАА

Aдмин / Нийгэм

2023 оны Монгол орны өвөл эрс хүйтэрч, цагийн байдал хүнд хэцүү байна. Хаана л осол аваар тэнд онцгой байдлын албаныхан зүтгэж, хүнд бэрхийг ажралгүй туулан хүн зоны халуун амь аварч, амьдрал ахуйг нь бүрэн бүтэн үлдээхийн төлөө нойр хоолгүй тэмцсээр. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид л гэхэд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тохиолдсон объектын гал түймрийн 117, аврах ажиллагааны 28 нийт 145 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, нийт 149 иргэний амь нас, иргэд, аж ахуй нэгжийн 5.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн өвөлжилт хүндэрч зудын эрсдэлд орсон аймгуудад онцгой анхаарал хандуулан бүх талаар хамтран ажиллаж байна. Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг Монгол орон даяар хамруулан тогтмол гаргаж, урьдчилан сэргийлэлт, төлөв байдлыг байнга анхааруулсаар. 21 аймаг 330 сум дахь салбар нэгжүүд гэнэтийн аюул ослын эсрэг цаг алдалгүй арга хэмжээ авч ажилладаг.

Онцгой байдлын албаны ерөнхий төсөв нь нийтдээ 60 тэрбум төгрөг ба Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 4129 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3653 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-18 13:35:09

олон даргагүй 2 дарга бусад нь гүйцэтгэгэчд байхад л болоо. дарга улс болчлоо Дарга Тарган Гахай Улс боллоо

зочин [66.181.189.70] 2023-12-18 10:19:30

Аврагчаасаа олон дарга конторын ажилтантай ОБЕГ бүтэцийн өөрчлөлт хий. 1 машин цаснаас татаад л дотор нь байсан 4 хүний амь аврав гэнэ. Сум дундын хувийн аврагч нар байгуулах хэрэгтэй. Дрон техник ашигла. 2 км 7 хүн шатаж үхэж байхад аврахгүй мэдээ ирээгүй гээд хэнэгч үгүй мэдээлж яаж чадаж байна. Нөгөө камер яасан. мэдрэгчүүд яасан. Хариуцлагагүй худлаа модон тоогоор орон тооны магтан дуулагч нартай юм байна. Агууллага руу өнгиймөөр байна Олон одон медаль зүүсэн гүзээтэй гое дарга нараа цөөл тэд аврагч хийж чадахгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.