Жолооч нар хайнга байхаа хэзээ болих вэ?

Aдмин / Нийгэм

Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Монголд сүүлийн жилүүдэд авто ослоор эрүүл мэнд, амь насаараа хохирох нь тохиолдол нэмэгдсээр байна. Туршлагагүй, хайнга жолоочийн балгаас зам дээр нас барах иргэдийн тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Явган хүний зам дээр хөндлөн зогсчихоод эгээтэй л машин дээгүүр алхаад яв гэлтэй ашиглана. Улаан, ногоон гэрэлтэйгээ уралдаж давхина. Сигналдана. Хоорондоо муудалцаж, утсаараа оролдоно. “Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ч жолооч нарын дийлэнх нь үүнийг зөрчдөг. Саяхан явган хүний гарцан дээр гурван хүнийг мөргөсөн осол гарлаа. Өмнө нь ч нэлээд том том хэрэг гарсан. Бид мартаад л, маргааш нь дахиад осол гарна. Өдөрт хэдэн хүн зам тээврийн осолд өртөж байгааг тоолох аргагүй.

Дүрмээрээ яваагүйгээс түгжрэл үүсч, осол гарч байна. Дүрмээрээ яваагүй, торгуулиа төлөөгүй тохиолдолд авах арга хэмжээ, хуулиа чангалах цаг болсон. Тэгэхгүй бол гарцаар зам гарч байхад шууд дайрдаг, гарцан дээр зогсдог явган хүнд ээлгүй байдал нэмэгдсээр л байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.233] 2023-12-18 16:47:53

Энэ приус унасан хөдөөний тэнэгүүдээ эмхэлж, цэгцэлмээр юм. Машин техник гэдэг морь биш гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй байна. Аливаа, мөргөсөн эвдсэн, гэмтээсэн зүйлийг төлүүлдэг болго. Тэгээд буруу талдаа рультэй машин оруулдагийг бүрмөсөн зогсоо. Ингээд байгаад байвал юу ч бүтэхгүй

Зочин [66.181.181.170] 2023-12-18 13:18:32

Оркууд тэгш сондгой гээд байхад л явж л байх юм. Цагдаа зогсоохоор өөдөөс нь эрүүл бус динэг дебиль харцаар ангайтал хараад л хаха.

зочин [66.181.189.87] 2023-12-18 11:06:24

Захын хороолол Буянт-ухаа-1 ийн уулварын явган хүний гарцын гэрлэн дохио ногоон үед хүнгүй бол шууд дайрч гардаг хүн явбал тулж зогсдог ,,,

Зочин [202.126.89.239] 2023-12-18 10:35:59

Болгоомжтой явхачээ утсаараа тоглоод кино үзээл чат бичээд явахаар чинь ийм л юм болно шүүдээ.

зочин [66.181.189.70] 2023-12-18 10:09:55

Зүүн баруун хөдөлгөөнөө холиод хуульчилж иргэдийнхээ амь хохироож байгаа төрийг яах ёстой юм. Ганцхан жолооч л буруутаад шоронд ордог байж болохгүй

Zochin [202.55.188.45] 2023-12-18 09:08:02

Eeltei nuhun garts guuren garts oloniig hiih heregtei odoogii.zohitsuulaltaar.alich uulzvaraar baruun zuun ereghed yvgan hun mashin zereg yvj bna ene tugjireliin eh uusuur eniig shiideech


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.