Дугаарын хязгаарлалт ням гаригт үйлчлэхгүй

Aдмин / Нийгэм

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл даваа, лхагва, баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл мягмар, пүрэв, бямба гарагт тус тус 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм. Тухайн зохицуулалт ням гарагт үйлчлэхгүй.

Дугаарын хязгаарлалт дараах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Үүнд,

  • Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.

Бүсчлэлийн хувьд Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж болон Хан-Уулын И-Мартын уулзвараас дотогш 32-ын тойрог хүртэл хязгаарлалт үйлчилнэ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-19 09:55:26

ОЛОН Улсын Жишгээрээ ИЙМ ДАРГА нэртэй малуудыг аль эрт жан өгөөд хориод гай зовлон тарих замыг нь хаагаад баж байгаа. олон улсын алуурин хөлсөлж ирээд дарга нараасаа салмаар байна жсагаалаар авя хаяж чадахгүйг өнөрөө өөрөө шантааж болсон нотолж байна

Зочин [116.178.215.108] 2023-12-19 08:50:05

Улам л олон машинтай болно ! Яаж ийгээд 2 дахь машины хэрэгцээ үүсгэлээ

Зочин [202.126.89.2] 2023-12-19 08:33:58

Дугаарын хязгаарлалт нямбаатарт үйлчлэхгүй юм чинь энэ хүн харанхуй бүдүүлэгээрээ юу ч гээд зүтгээд байж болох байх аа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.