Маргааш НӨАТ-ын сугалаа болно

Aдмин / Нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу арванхоёрдугаар сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Өмнөх сарын тохирлоор нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болсон. Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгджээ. 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд:

3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/

4 орон таарвал /40,000-100,000/

5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/

6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/

7 орон таарвал /500,000- 10 сая/

8 орон таарвал 5-30 сая төгрөг авна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.177] 2023-12-19 15:09:52

балиар худалч ийм сугалаа гэж юу байсийн

Зочин [66.181.161.172] 2023-12-19 14:56:44

100.000


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.