ҮЙЛДВЭРЖИЛТГҮЙН ГАЙ БУЮУ ҮНИЙН ӨСӨЛТИЙН БАЙНГЫН ДАРАМТ

Aдмин / Нийгэм

Бүтээмжгүй эдийн засагт байнгын учирдаг дарамт бол үнийн өсөлт буюу өргөн хэрэглээний барааны ханш тогтмол өсөж иргэдийн худалдан авах чадварт муугаар нөлөөлсөөр байх үйл явц үргэлжилсээр хямралын байдалд автах. Өөрөөр хэлбэл Монгол төгрөгийн ханшийг чангаруулж гадаад валютын нөөц дорвитой төвлөрөх бололцоо бүрдэхгүй байна. Учир нь бид гадаад зах зээлд гаргачих үйлдвэрлэл, боловсруулалтын үнэ буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнгүй арилжаалах чадамжгүй байгаа улс гэгддэг.Алт, нүүрс, зэсээ ганцхан улсын зах зээлд түүхийгээр нь цутгахаас өөр чадаж байгаа юм одоохондоо ховор.Чадалтай баяжмалын ганц үйлдвэр дээр авлигачдын хар сүүдэр тусчхаад мөд арилах шинжгүй.

Энэ бүхнийг тоочих шалтгаан бол ердөө л ажилласан цалиндаа хангалттай хэмжээний худалдан авалт хийдэг харьцангуй хамаарал багатай эдийн засаг буюу импортын үнээр зах зээлээ даруулдаг байдлыг өгүүлэх учир. Үнийн өсөлтийг тогтвортой барихын тулд бидэнд гадаад валютын нөөц шаардагддаг.

Уул уурхайн бүтээгдэхүүний түүхийн эдийн үнэ ханшаас шалтгаалсан дархлаа муутай эдийн засгаа нэн түрүүнд хууль бус, авлигалын хар сүүдрээс салгаж эрүүлжүүлэх цаашлаад боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг үндэснийхээ онцлогт тулгуурлан тодорхой бодлогоор төвлөрүүлэх, экспортоо нэмэгдүүлэх ба ийм арга хэмжээнүүдийг нэн түрүүнд авч ажиллаж чадах юм бол үнийн өсөлтийн дарамт, өдрөөс өдөрт хумигдаж байгаа аж ахуй нэгжүүдийн боломж бололцоо сайжрах болно.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [202.9.46.194] 2024-01-18 15:46:30

үйлдвэржилтийн байнгын хороон даргаар үилдьэр битгий хэл модны нүх ухаж үзээгүй тэнэг сонгогдхоор энэ улс хөгжих үү

Зочин [66.181.160.6] 2024-01-18 09:50:12

Дотооддоо хийж болох бүхнийг хийж түүнийг төрөөс бодлогоор дэмжиж байж эдийн засаг маань хараат байдлаас сална!!!! Эсгий тавчик, эсгэлэн хуруудаар //ааруул/ хөгжихгүй шүү! Арьс шир, нэхий, ноос, ноолуур малын түүхий эдээ боловсруулаад гадаадад гаргах юм бол жинхэнэ олз тэр. Юуны түрүүнд цахилгаан станц, Нейфтийн үйлдвэрээ барих хэрэгтэй байна.!!!!

Зочин [202.9.46.198] 2024-01-17 12:10:27

АНУ инляцийг хөөрөгддөг. Америк сөнөөсэй.

Гадаадын зах зээлрүү нэвтрэх дэд бүтэц байгаа юм уу? [103.57.93.133] 2024-01-17 11:30:18

Монголд юү л үйлдвэрлэнэ, бүтээнэ түүнийгээ ГАДААДАД борлуулахгүй бол АШИГГҮЙ. Мал аж ахуйн бүтээгдэхүүн гэхэд 2-3 сая мал байхад л монголчуудад хүрэлцээтэй. Цаана нь байгаа 30-40-50 сая толгой мал ГАДААДРУУ борлогдохгүй л бол өнөө маргааш бидэнд ЯМАР Ч АШИГГҮЙ. Уул уурхайн бүтээгдэхүүн яг адил. Олборлосон ашигт малтмалаас Монголд ашиглах нь ЗӨВХӨН алт, мөнгө, нүүрс. Бусад ашигт малтмалыг ГАДААДРУУ экспортлохгүй л бол Монголд боловсруулах, ашиглах, мөнгө бүтээх дэд бүтэц манайд БАЙХГҮЙ. Гэтэл бид гадаад зах зээлийг ХИР ЭЗЭМШСЭН бэ дээ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.