Мөнгө Монголдоо үлдвэл мөрөөдөл эх орондоо үлдэнэ

Aдмин / Нийгэм

Монголчууд бид ямар их мөнгө, зүтгэж олсон ажлын хөлсөө гадаад руу урсгаж байна. Цагаан сар бол үүний томоохон илэрхийлэл. Гэтэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдээрээ орж ажиллах үеэрээ ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ хийхийг иргэдээ уриаллаа.

Бидэнд дэлхийг гайхуулсан "Говь"-ийн ноолуур. Дээдэс нялхастаа амсуулах чихэр бурам, садан төрөлдөө бэлэглэх гар урлал, оёдол хатгамал, арьс ширэн урлал, "Янмал"-ын оймс, ноос ноолууран бүтээгдэхүүн гээд нэг үеэ бодвол ажил хийдэг ард иргэд, аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн чамгүй л их болсон.

Чадалтай нь ноолуур, чамбай нь ноосон эдлэл, эгэл борчуул нь оёдол хатгамал урлалаас өгсүүлээд түлхүүрийн оосор ч эх орны үйлдвэрлэгчдээсээ худалдан авч, ирсэн орсонд бэлэглээд байвал эргээд эх орондоо мөнгө нь үлдэнэ.

Ийм л учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЦГЭЭЕ! гэж иргэддээ уриалсан. Монгол хүн таны эх орноосоо авсан бүтээгдэхүүн эргээд үндэсний үйлдвэрт нэг Монгол иргэний цалинг тавьж, үндэсний үйлдвэр өргөжин тэлэх нэг тоног төхөөрөмж авахад нэмэр болдог юм аа.

Таны худалдан авсан мөнгөөр Монголын нэг үйлдвэр, Монгол хүний нэг жижиг цех өргөжин тэлэх мөрөөдлөө биелүүлж байдаг. Эрээн хот руу орсон мөнгө эргэж ирэхдээ эдэлгээгүй бараа, нотолгоогүй новш л болж ирдгийг бид хагас жаран жил харлаа үзлээ. Эх орноосоо худалдан авалт хийж байгаа иргэн та эх орныхоо үйлдвэрийг өргөжүүлж эх орондоо бэлэг барьж байна гэсэн үг. Ийм л учраас Ерөнхийлөгчийнхөө уриалгаар үндэсний баяр цагаан сараар Монгол хүн бүр ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ хийж ЭХ ОРОНДОО БЭЛЭГ БАРЬЦГААЯ.

О.Түвшиндэмбэрэл


Сэтгэгдэл

Чойжоо [45.72.206.204] 2024-01-18 06:21:03

Янмал оймс хэд хоног өмсөхөд л өсгий нь цоордог....?????

Зочин [103.212.118.68] 2024-01-17 21:42:30

Өвөрмонголоос хийсэн аяга дрмбо дээл зөндөө ирээд зарагдаж бна даа

Монгол [203.17.23.197] 2024-01-17 18:33:16

Хятад Солонгосын хэнд хэрэггүй хог болсон хувцас эд зүйлсийг хоорондоо бэлэглэж бие биенээ хуурч аргацаадаг тэнэглэлээ зогсоож бэлэн мөнгө бэлэглэдэг болмоор байна. Хятад Солонгосууд борлохгүй болсон болон загьар чанар нь алдагдсан эд хогшил бараагаа зөвхөн Монголруу шахаж далд оруулдагаа ил тод зарладаг болсон. Хогоо Монголруу шахаж орлогоо нэмэгдүүл гнднг уриа ч бий болсон шүү

Зочин [66.181.181.10] 2024-01-17 14:32:57

Beleg belgiin deed belen mungu nastan buurluuddaa, huuhed bagachuuddaa belegleerei. Dal 4-n undur chanaad tavichih. Engiin baih tusmaa goyo.

Зочин [202.126.89.117] 2024-01-17 13:46:51

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжий гэхээр асар үнэтэй юм чинь яаж монгол мөнгө Монголдоо үлэхвээдээ ямар ч гарц байхгүй тэнэгүүд бол наймаачид

Өвлийн эд бараа зарж борлуулах гэж байгаа юм уу? [103.57.93.133] 2024-01-17 12:15:05

Больдоо. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ирж байгаа хавар, зуны улиралд ашиглах юм уу? ЯГШДЭЭ! 10-р сар хүртэл хэн ч ноосон хувцас хэрэглэхгүй. Зун чинь футболк, сорочк, өмд, шорт, хөвөн даавуун цамц, курчик, оймс өмсдөг биздээ. Хавар, зун. намар аяга, тавга, халбага сэрээ, скатерть, салфетк, халуун сав ашигладаг биздээ. Сургуульд явахлээр үзэг харандаа, цүнх, форм болдог биздээ. Тэгэхлээр эдгээрээс МОНГОЛД юү ҮЙЛДВЭРЛЭДЭГ юм бэ?

Зочин [202.9.46.198] 2024-01-17 13:03:54

Харин тийм.

Зочин [203.98.76.249] 2024-01-17 10:43:27

мөнгөө үлдээхийн тулд үйлдвэржүүл. том хулгайч баячуудаа цаазалж үйлдвэржүүлэх хөрөнгөө гаргаж авч хөгжүүл


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.