Хөдөөнөөс ирэгсдийн тоо буурч, хөдөөг зоригчдын тоо гурав дахин өсчээ

Aдмин / Нийгэм

Цар тахлын улмаас багагүй хугацаанд “хорио”-нд байсан эдийн засагт ногоон гэрэл асахтай зэрэгцэн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг төр, хувийн хэвшил хамтдаа хэрэгжүүлэхээр гараанаас гарсан. Тэгвэл эдгээр сэргэлтүүдээс “Хөдөөгийн сэргэлт”-ийг онцлон хүргэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын судалгаанаас харахад Улаанбаатар хотод 2012-2023 онд нийт 305.4 мянган хүн орон нутгаас шилжиж ирсэн байна. Үүнээс хамгийн их нь 2020 онд 39.5 мянган хүн иржээ. Харин Хөдөөгийн сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш аажмаар буурсаар 2023 онд 32.3 мянгад хүрээд байна. Мөн 2012-2023 онд нийт 130.5 мянган хүн орон нутаг руу шилжжээ. Үүнээс 2021 онд 8.1 мянга, 2022 онд 7.2 мянга хөдөө рүү шилжсэн бол 2023 онд 23.9 мянган хүн орон нутгийг зорьжээ. Энэ нь мэдээж “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хэрэгжилтийн нэг үзүүлэлт юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган дээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар зөвхөн Улаанбаатарыг хот хэмээн нэрлэсэн нь хот руу шилжих хөдөлгөөнийг улам бүр идэвхжүүлсэн. Гэхдээ бид өнөөдөр иргэдээ хотоос хөдөө рүү хөөх биш, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг шүтсэн хандлагаа, харах өнцгөө өөрчилж, дэд бүтцийн асуудлаа шийдэж чадвал 30 жилд хүрэх үр дүндээ гурван жилийн дотор очих боломжтой” хэмээн мэдэгдсэн байдаг.


Улмаар Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан байдаг. Өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, аймгийн Засаг дарга нарт хүн амаа 20 хувиар өсгөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Засгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж ажилласан билээ.

Энэ онд ч “Хөдөөгийн сэргэлт” нэлээд үр дүнтэй үргэлжлэхээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны төсвийг батлахаас өмнө 21 аймагт очиж, иргэдтэй уулзсан. Улмаар төсвийн гол концевцыг хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ хэмээн тодорхойлсон билээ. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгэндээ “2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдлаа. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв. УИХ-н гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.28] 2024-01-20 00:11:07

songuuli dagasan tsartsaanii nuudeluu? songuuliin daraa butsaad ulaanbaatartaa irehu

Зочин [103.212.119.233] 2024-01-19 09:25:39

Худлаа ШАА

Зочин [202.55.191.194] 2024-01-19 09:24:14

ХӨДӨӨНӨӨС 10 ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ ХОТОД ИРЖ ГУЙЛГАЧИН ШИГ АМЬДАРЧ БАЙСАН ГЭР БҮЛ 3 ЖИЛИЙН ӨМНӨ ХӨДӨӨ НУТАГТАА БУЦАЖ МАЛЧИНТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАН МАЛЫГ НЬ ХАРЖ ЖИЛД 100 ГАРУЙ МАЛ ӨӨРТӨӨ АВЧ ОДОО 500 ГАРУЙ БОД БОГ НИЙЛСЭН МАЛТАЙ БОЛСОН ХАНГАЛУУН САЙХАН АМЬДАРЧ БАЙНА.

Зочин [183.188.48.86] 2024-01-18 17:48:28

yer n yaj ch bodson Mongol hund hodoo nutag zohino.

Zochin [66.181.161.55] 2024-01-18 13:43:32

Huduu amidral baihguiee hudlaa reclam bna gadaa gudamjind garaad uz danaa huduuniihun hotod bna

зочин [49.0.130.24] 2024-01-18 11:08:35

сонгууль дөхсөн тул өөрсдийгөө мундаг сайн ажилласн гэж худлаа магтсан тархи угаалт

Зочин [45.117.35.1] 2024-01-18 09:52:13

Хөдөөгийн сэргэлт гэж худлаа. Улсын нийслэл дампуурч агаарын бохирдол амьдалын түгжрэл үүсэж хүн амд хавдрын заналхийлэл нэмэгдэж ажил эрхлэх эрх зүйг татвар нэрээр мөлжиж, гадныханд ажлын байраа булаалгаж тэдэнд татвар эрх зүйн таатай орчин бүрдсэнээс ооц нүх бүрд шигдэн ажлын байргүй болгож 30жил төрд шургаж ард түмэн эх орноос урвасан хулгай илчлэгдээх айсан ноёдын ард иргэдийг шахалт үзүүлсэнээс зугатах үзэгдэл гэлтэй. Гадаадын цагаачдаар хотоо иргэншүүлэн дүүргэх арга гэлтэй.

зочин [66.181.183.232] 2024-01-18 08:55:53

Малчин гээд бүргүүлчихвэл, нийгмийн даатгал улс төлнө. татвар төлөхгүй. тэгээд л хотод амьдарчихна.үнэхээр ашигтай

зочин [66.181.183.232] 2024-01-18 08:53:45

Хөдөө амьдрал байхгүй ээ . битгий худлаа ярьцгаа, Хэдэн дарга нар л хамаатнуудаа бордоод сууж байдаг юм

Иргэн [66.181.179.49] 2024-01-18 08:43:15

Ямар сайхан мэдээ вэ. Хөдөө орон нутагтаа арчаатай амьдарвал хаана, хаанаа аштай юу даа. Төр засаг энэ тал дээр маш сайн анхаараарай.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.