Г.Ууганцэцэг: Утааны нөхөн олговор болгон 0-5 насны хүүхэд бүрт 1.2 сая төгрөг олгохыг шаардаж байна

Aдмин / Нийгэм

Агаарын бохирдлын асуудлаар хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудын эс үйлдлийг эсэргүүцэж Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар шүүхэд гомдол гаргах болсон талаар мэдээлэл хийлээ.

Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг "Утааны бодит байдлыг мэдээлэх үүргээ Засгийн Газар хүлээгээгүй. Хүн бүр ажилдаа яваад гэртээ ирэх бүрдээ угаарын хийн архаг хордлогод өртөж байна. Энэ нь олон жилийн хугацаанд амьсгалын тогтолцооны эрхтнүүдийг муутгадаг. Угаарын хийн цочмог хордлогод өртсөн хүний тархинд эмгэг үүсэж мартамтгай, сэтгэл санаагаар унадаг, эрт зөнөх өвчин тусдаг.

Хүмүүс Ковид-19-өөс болж мартамхай болж байна гэж ярьж байгаа ч утаанаас болж байгаа үгүйг хэн ч мэдэхгүй шүү дээ" гэв.

Тэрбээр дараах тоо баримтуудыг онцлов.

  • Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан мэдээллээр 2022 оны байдлаар 608,000 хүн амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хандаж эмчлүүлсэн байна.
  • Шүүх шинжилгээний статистикаас авсан мэдээгээр сүүлийн долоон жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс буюу 2019 оноос хойш энэ тоо огцом өссөн.
  • Өнгөрсөн оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд, нэг нас хүртэлх 793 хүүхэд эндсэн байна.
  • Уушгины хорт хавдраар гуравдугаар байранд ордог болчихсон байна гэв.

"Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийг эм тарианд зарцуулдаг"

Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн Газарт тавьж буй шаардлагынхаа талаар "Утааны улиралд хүүхэд бүр жилдээ 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд эцэг эхчүүд 200-300 мянган төгрөгийг эм тарианд зарцуулдаг. Эмнэлэгт хэвтвэл үүнээс их зардал гардаг. Жилдээ 1-1.2 сая төгрөг зарцуулж байна. Иймд энэ мөнгөн дүнтэй дүйцэх нөхөн олговрыг 0-5 насны хүүхдүүдэд өгөхийг үүргээ биелүүлээгүй Засгийн Газраас шаардаж байна.

Үүнийг 366 мянган хүүхдэд үржүүлэхээр ойролцоогоор 440 тэрбум гэсэн тоо гарч байна. Энэ бол 44 их наядын нүүрсний хулгайн хажууд бага дүн. Агаарын бохирдлын хамгийн том хохирогч нь хүүхэд байна" гэв.

Харин ямар хууль зүйн үндэслэлээр уг шаардлагыг тавьж байгаа талаар Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат "Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр хүүхдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд санаачилга гаргах, дэмжих үүрэгтэй гэсэн байдаг.

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.

Төр хүний эрхийг хамгаалах эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Мөн хүний эрхийн зөрчилтэй тэмцэх ёстой. Хүн бүр эрхээ зөрчигдсөн гэж үзвэл үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй" гэв.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-01-18 14:21:41

утаа түгжирэлээр баяжсан хулгай нараа цаазалчуул цаашид их хэрэгтэй юм байгаан.

z [202.9.47.37] 2024-01-19 08:46:44

yag zuw

Зочин [66.181.181.10] 2024-01-18 12:58:27

Ingej tenegtehiin orond utaatai temtsene geed hulgailsan munguu olj avii geech.

зочин [66.181.160.27] 2024-01-18 12:31:11

зөв ш дээ дэмжиж бна

Зочин [66.181.160.115] 2024-01-18 11:48:52

Өмхий ам руу нь алгад яасан их мөнгө нэхэж сурсан ажилгүй гичий вэ

Иргэн [66.181.189.172] 2024-01-18 11:42:55

Бас нэг дураараа хуцдаг авгай өвгөн 2 хэний захиаллагаар хаанаас гараад ирвээ.Мөнгө л харагдаад байгаа 2 хүн байна тийм их мөнгө хаанаас гарна гэж бодоо юм бол.Улс орноо туйлдуулах ямар боломж байна гэж хайж байдаг АЛБАН ТУШААЛ горилогсод АН жагсаалтдаа оруулна гээ биз.

Зочин [203.98.76.249] 2024-01-18 14:22:40

мөнгө тарааж ардуур нь сонгуулийн мөнгөө унагаах гэж байгаа юм_ итгэлгүй шунахай бирд шүү дээ

Зочин [83.187.167.217] 2024-01-18 10:45:34

Buh hun hohirj bna!

Од [202.126.89.197] 2024-01-18 10:05:39

Бүх хүнд олго


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.