Хилчид таван сартай охин, таван иргэний амийг аварлаа

Aдмин / Нийгэм

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн гэх дуудлага мэдээлэл хилчдэд энэ сарын 17-ны орой 19:18 цагт иржээ. Ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүнээр ахлуулсан ахлах ахлагч Г.Алтанбагана, ахлах ахлагч Х.Дүйсенбек нарын бүрэлдэхүүнтэй бүлэг шуурхай эрэлд гарч салбараас 30 км хол зайд өвөлжөөгөө эргээд буцах замдаа машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б, М нарын 6 иргэний амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

May be an image of 5 people and text

Сэтгэгдэл

Зочин [183.188.48.86] 2024-01-18 17:51:00

Bayarlalaa ta nartaa. Hamgiin sain saihaniig huseye

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.