Манай улсад гадаадын 99 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна

Aдмин / Нийгэм

Манай улсад өнгөрсөн оны 4 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын 6.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүй, сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (64.4 хувь) мянган хүнээр нэмэгдэж, өмнөх улирлынхаас 5.7 (47 хувь) мянган хүнээр багасжээ. Гадаад иргэдийн 5.5 (84.6 хувь) мянга нь эрэгтэй, 1 (15.4 хувь) мянга нь эмэгтэй гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 49.2 хувь нь БНХАУ-ын, 7 хувь нь БНСВУ-ын, 6.7 хувь нь БНЭУ-ын, 5.6 хувь нь ОХУ-ын, 4.4хувь нь Филиппин Улсын, 3.7 хувь нь АНУ-ын, 3.6 хувь нь БНСУ-ын 2.9 хувь нь БНТУ-ын, 16.9 хувь нь бусад улсын харьяат байна. Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1.1 (17.6 хувь) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 56 (0.9 хувь) хүн байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.198] 2024-01-18 16:39:24

Гуйлгачингаа мэдэхгүй бас гадаадаас ажилчин аваад ккк. Өмнөд солонгостой барьцаад байгаа юмуу хаашаа юм. кккк


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.