Х.Нямбаатар: Оюутнууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн тээвэрт том хүний тарифаар зорчино

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. УИХ-ын намрын ээлжит чуулганаар батлагдсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь эрх бүхий байгууллагуудаас 33 журам батлагдсаны дараа хэрэгжих аж. Дээрх 33 журмаас 16 нь НИТХ-аар батлуулах ёстой байна.

Тус хуралдааны үеэр нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "Нийслэлийн тээврийн газраас хийсэн судалгаагаар нэг эргэлтэд тээвэрлэх зорчигчийн бодит зардал 1,315 төгрөг байвал алдагдалгүй ажиллана гэж тооцоолсон. Тиймээс Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд том хүн 1,000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.

Энэ жилийн төсөвт оюутнуудыг хөнгөлөлттэй зорчуулахаар баталсан. Хуульд орсон өөрчлөлтийн дагуу оюутнууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс том хүний тарифаар зорчино" гэв.

Дээрх асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.155] 2024-01-19 20:01:52

Оюутнуудыг ажлын байраар хангах.

Batuaj [103.57.93.252] 2024-01-20 00:19:14

Batuaj Оюутныг аль болох ажил хийхгүй. Зөвхөн сураад төгсөхөд анхаармаар буй юм. Ажил хийдэг, шөнийн ээлжинд варны үйлчлэгч хийсэн оюутан ичээний амьтан шиг л байдаг. Үүнд аав, ээжүүд анхаарах хэрэгтэй. Цагийн ажилтанд аль болох оюутандэ сонгохгүй байвал оюутанд үнэн ашигтай.

Зочин [59.153.114.155] 2024-01-19 19:59:08

Цаана нь сууж байгаа томоотой царайлсан хулгайч суудлаасаа огцроогүй байх нь. Огцрох ээлж болсон

бадаам [202.126.91.52] 2024-01-19 09:32:14

зөв зөв Нямбаатар энэ богино хугацаанд их юм хийж бна ард түмнийг дулаан овтобус түгжрэл цаг зав хэмнэж өглөө баяртай бна улс төрч бол ийм бх ёстой

Зочин [103.212.119.233] 2024-01-19 09:28:32

Зөв ОЮУТНУУД АВТОБУСНААС БУСАД БҮХ ЗҮЙЛ НЬ ТОМ ХҮНИЙ ШҮҮДЭЭ

Хөгийн юм болох юмаа. [66.181.160.89] 2024-01-19 14:18:30

Ер нь оюутан чинь ТОМ ХҮН биздээ? Орлого нь хөгийн, түүнийг нь эцэг эх нь зохих хэмжээгээр санхүүжүүлж өгөх чадваргүй.

Зочин [124.158.107.35] 2024-01-19 08:16:03

автобусаны ялгаатай тарифыг боль нэг л үнээр явуул

Зочин [202.21.107.41] 2024-01-18 20:16:30

Zuv oo.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.