МОНГОЛД ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨСӨН НЬ ХОХИРДОГ УЧРААС ЗАЛУУС ШАНТАРЧ БАЙНА

Aдмин / Нийгэм

Эдийн засгийн луйврын сэтгэлгээ, хууль дүрэмгүй байдлын ноёрхол дээд цэгтээ тулсан учраас дийлсэн нь дэлдийснээ гэгчээр ажил олгогчид залуучуудын хүч хөдөлмөрийг хямд сорж байгаад шантран ажлаа орхих эсвэл бие эрүүл мэндээрээ хохирон хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээнд хүртэл боолчилдог тогтолцоо байсаар байна. Ганц тор хүнс дэлгүүрээс худалдаж авахад цалингийн мөнгө нь урсчихдаг харгис эдийн засаг, зах зээлийн орчинд шударгаар шаргуу ажиллаад, өдөр шөнөгүй зүтгээд ч амьдрах, гэр бүлээ тэжээх өр шир, зээл төлбөрөө хаах бололцоо улам бүр хумигдаж байна.

Гэтэл эрх баригчид эдийн засаг сайжирч, иргэдийн амьдралд орлого нь багагүй өсөн нэмэгдэж, сайн сайхан цаг ирж байгаа талаар ам уралдан шаагилдах. Гэвч бодит байдал тун амаргүй байна. Өнөөдөр өргүй өрх гэр бүл Монголд байхгүй.

Худалдааны салбар нь зээлээс, үйлдвэрлэл нь өсөн дэвжих бололцоогүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн цөм гаднаас буюу нэг улсаас хамааралтай. Хятад нүүрс, зэс, алтаа худалдаж авахаа болиход л улсаараа өрийн дарамтад живж мэдэх нөхцөл байдал бий болжээ. Улсаа аварч, баялагт нь эзэн болгоно гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хаа байна? Зүрх сэтгэлд нь зүсэм талхаа яахаа мэдэхгүй байгаа ард түмэн бус ээлжит сонгуульд хэрхэн намаа ялуулах тухайгаа бодож тархиа гашилгах төрийн түшээдийн цэвдгийг ээ? Харангуй нүхнээс гарч хөдөлмөрөөрөө амьдарч болдог эрүүл гэгээлэг нийгэмд оршин амьдрахыг хүсэж байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.62] 2024-01-20 11:49:57

Хүн чанаргүй зальт сэтгэлгээ газар авсаан. Зальт сэтгэлгээний манлайд Увс нутгийнхан, хужаа эрлийз нөхдүүд хүн чанараа гээн оройлж байдаг нь харагддаг.

иргэн [66.181.191.77] 2024-01-20 11:46:13

хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй улс, бүтэн 1 цаг ажилласан хүн дунджаар дөнгөж 5000 ₮, энэ бол боолын хөлс

Зочин [103.57.92.210] 2024-01-19 23:05:45

Урт савруутай монголчууд юу болоо гэж шударга байх вэ! Монголчууд хүний номыг ба фото зурагнуудыг хулгайлчихаад "энэ бол хулгай биш" гэсэн зүйр цэцэн үг гаргасан.

Иргэн [59.153.112.214] 2024-01-19 21:49:33

Яг үнэн. Улсын мөнгө идсэн нь л сайхан амьдардаг болж дээ’’Энэ улс орныг өрнөөс гаргая гэж бодож байгаа нэг ч сайд дарга алга ?!?даа

MONGOL [202.55.188.124] 2024-01-19 19:44:58

Төр нь шударга бус нөхдүүдэд хөнгөлттэй зээл давуу байдал олгоод байхад хөдөлмөрлөөд банкны хүүтэй зээлээр бизнес хийгээд бүр доош нь л орж байна да. Тэр бага хүүтэй зээлээ эсвэл хүн бүрт адил тэгш авах боломжийг нь олгооч. Тэгвэл нэгдэж нмйлээд аваад нэгэндээ итгээд өгж болно ш дэ. Хулгайчууд нь 500, 1тэрбумаар нь аваад бхаар олсон хэд нь мөнгөний ханш унаад доош ороод байгаа ш дэ.

иргэн [66.181.191.77] 2024-01-19 19:02:30

улс төрд орж хулгайч болж сайхан амьдархаас өөр арга алга

Зочин [192.82.65.88] 2024-01-19 15:23:07

Хараал идсэн нүүрс идэгчид, хараал идсэн МАН. Дахин гарч ирэхээгүй үүрд булшилвал таарна

Хажуу хөршүүд залуусыг мань турхирчих вий дээ. [66.181.160.89] 2024-01-19 14:33:53

Залуус шантраад л, доройтоод л, гуниглаад л. Гадаад хэл сурчихсан нэг нь гадаадруу бултана биз, тэгээд тэндээ шингээд, гадаад/дотоод гэр бүлтэй болоод, гадаад иргэншил аваад БАЯРТАЙ. Сайндаа л энд байгаа ээж аавдаа хэдэн жил 5-10 доллар явуулна биз, Тэд Монголдоо буцаж ирэхгүй. Харин Монголд байх залуус л хэцүү байна. Ажлын фронт үүсэхгүй, орлогын тогтвортой эх үүсвэр байхгүй, банкны зээл буюу ипотектэй нэг саарал амьдрал. ЯАНАДАА ЯАНА?. Элдэв зохисгүй юманд тэднийг турхирчих вий дээ.

Үйлдвэрлэгч [202.126.91.91] 2024-01-20 10:50:49

Манай залуус залхуу, ажил хийхийг хүсэхгүй байна. Мэргэжил, мэргэжлийн ур чадвартай болоод өндөр цалин авъя гэхгүй, юу ч хийж чадахгүй байж цалингаа голдог.

Ард [202.9.46.41] 2024-01-19 14:29:53

Нам намын цүнхчин бөгсчин суганы үснүүдл даргадаа пялдагауудл авилга хулгаагаар баяжсаныгихдээ монголд бараг ял гэж авдаггүйг бүгдэл гайхаж бүүр автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэлт хүүрүүд солонгос шиг авилга хулгаад хатууял өгдөг бол аль эрт хөгжих байсандааа тэнэгүүдээ

Зочин [202.126.88.110] 2024-01-19 13:02:31

Ardyn nam mongolyg zaliuchuudyg helmegduulj shorond orond hatahaa boli. MAN zail

Зочин [103.215.14.2] 2024-01-19 10:36:13

Нийгмийн байдлыг ерөнхийд нь харах юм бол үнэхээр ингэж харагддаг шүү. Элгэн Монголын минь ард түмэн хэзээ нэг амьсгал авах юм бол доо. Болно доо.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.