БУУЗАА ГАДАА ХӨЛДӨӨВӨЛ УГААР ШИНГЭЖ ХОР БОЛДОГ УУ?

Aдмин / Нийгэм

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр хаяанд ирлээ. Мэдээж бууз, баншгүйгээр төсөөлөх аргагүй. Айл өрхүүд өөрсдийн гараар буузаа чимхэж бэлтгэх нь бий. Гэтэл айлууд буузаа чимхээд хөлдөөхдөө гадна орчинд тавьж хөлдөөх мэр сэр тохиолдол бий. Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн харьцангуй эрт буюу хоёрдугаар сарын эхээр. Гэтэл энэ үе бол агаар цэвэршиж, тэнгэр дулаарч амжаагүй цаг. Шахмал түлшний утаа тортог, хүхэрлэгийн хий амьсгалын замын эрхтэн тогтолцоог өвчлүүлэх цаашлаад хорт хавдар үүсгэх хэмжээнд хүртэл аюулын харанга дэлдэж байхад буузаа гадаа дэлгэж хөлдөөгөөд түүгээрээ зочноо дайлж, өөрсдөө хүртэх нь эрүүл ахуйн шаардлагад огт нийцэхгүй.

Утаа, түгжрэл, өдрийн богинод ажлаа амжуулангаа шар нар бор хоногийг цагтай уралдан барж байгаа бидэнд буузаа өөрсдөө чимхээд бэлтгэлээ гэхэд ийнхүү хөлдөөж хадгалах орчин нөхцөл дэндүү хомс. Ялангуяа олон зочин хүлээн авдаг айл олон л бууз жигнэж таараа.

Гэтэл тэр их буузаа яаж савлан хадгалах билээ. Ингэхээр баталгаатай, найдвартай, туршлагатай газраас бууз худалдаж авах шаардлага үүснэ гэсэн үг. Тэгвэл гурил, махны үйлдвэрлэлийн стандартаараа чухам аль нь салбартаа тэргүүлж олон улсын болон дотоодын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, стандартаараа цолгорч байгааг хамгийн түрүүнд судлах ёстой. Баталгаагүй газраас худалдаж авсан буузны чанар, аюулгүй байдлыг урьдчилж мэдэх аргагүй. Зах зээлийн зарчмыг буруугаар ашигладаг зарим нь чанар стандарт аюулгүй байдлын аль нэгийг алдагдуулж л ашиг олохыг хүсэх тохиолдол нэлээдгүй.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [66.181.181.165] 2024-01-22 15:43:15

Ямар махтайнч мэдэгдэхгүй ашгийн төлөө үхэн хатан зүтгэгч нарын буузаа зарах арга. Хүн дайлья гэвэр сэтгэлээ шингээж гараараа хий. Бөөний юм хүн орж ирхэд аргацаадаг лалрууд ийм юм бийиж байна шүү. Хөлдөөх зөндөө арга байна. Ойрд хүйтэн бололцоотой байна.

Зочин [139.5.217.229] 2024-01-22 17:53:36

Яг үнэн шүү

зочин [59.153.86.104] 2024-01-22 11:53:28

Улаанбаатарт гадаа ил тавьж бууз хөлдөөж хэзээ ч болохгүй муухай амт үнэр хор шингэнэ . бүр болохгүй бол зориулалтын саванд давхар гялгар уутанд битүү байдлаар хөлдөөж болох юм

Зочин [202.21.107.103] 2024-01-22 02:52:28

Holdoogchond buuzaa holdoo. Tegeed gyalgar uutand hiigeed gadaa hadgalj bolno.

Зочин [202.179.26.230] 2024-01-21 01:39:04

Халдөөгчинд хөлдөөсөн бууз зарна шүү.

Зочин [66.181.176.154] 2024-01-20 18:07:26

zugeer barimtaa todorhoi bichihku hudlaal yruu nairag shig het uyangalsan medeenud cn utga alga

Зочин [139.5.217.171] 2024-01-20 13:14:15

Таван буузаа чимхээд идчихнэ.Чоно борооноор гэгчээр буузны бизёс хийгчид шатна шүүЗуданд турж үхсэн малын махаар хийсэн бууз шүү

Зочин [139.5.217.229] 2024-01-22 17:54:17

Тийм болтой

Зочин [66.181.187.191] 2024-01-20 12:10:21

айлуудын түлсэн нүүрсний утаа, УБ-ын хэдэн түмэн машинуудаас гарч байгаа шатсан бензин дизелийн утааны тортогийг л буузтайгаа хамт иднэ шүү дээ, манай Монгол шиг дүүрчихсэн арчаагүй улс гэж энэ дэлхийд алга даа

Иргэн [202.126.91.109] 2024-01-20 10:32:50

24 цаг хорт хийгээр амьсгалж байж тэрийгээ ярихгүй байж хэдэн бууз гадаа хөлдаөж идсэнээр их хордоод байх нь бараг худлаа шүү ид мэдэгч амьсгаанууд минь. Наад буузыг чинь 100 градусаас дээш буцалсан усны ууранд чанаж идэж байгаа юм. сайн дурын бичээч нар минь.

Зочин [66.181.187.191] 2024-01-20 12:11:21

чи л өөрөө жинхэнэ их мэдэгч байна даа ха ха

Зочин [103.57.92.210] 2024-01-19 22:20:50

Буузаа бүтээж хөлдөөсөн ч бууз хар болно

Иргэн [59.153.112.214] 2024-01-19 21:46:18

Болж өгвөл хөлдөөгчинд л хөлдөөсөн нь дээр шүү.Тэгэхгүй бол энэ утаанаас үүдэдтэы нил хор иднэ л гэсэн үг .

Зочин [103.212.118.9] 2024-01-22 07:28:19

heldeegch ail burt bii biluu

Зочин [66.181.190.141] 2024-01-19 20:21:03

Ugasa bainga amisgalaad suuj baigaa humuus n odoo yund sanaa zowdog yum be? Hahah hachin2 yuman deer sanaa zowoh hereg baidag ch yumu? Bodwol neg buuznii uuldwerin marketing l baihda

зочин [66.181.185.150] 2024-01-19 14:57:39

Бууз хөлдөхгүй л байна даа

зочин [122.201.25.90] 2024-01-19 11:29:35

гадуур нь целефан зузаан том уутанд буузтай модоо хийгээд амыг нь сайн битүүлээд хөлдөнгүүт нь уутлаад хайрцаг саванд хийнэ, тэгээд л болношдэ

Зочин [66.181.160.42] 2024-01-19 19:53:17

Ийм уутаар ороож хөлдөөсөн буузанд маш муухай амт ордог шүү!!!! Хөлдөөгчиндөө л найдвартай. Болкон дээр махаа хапгалах буузаа хөлдөөх ч хор болно

Зочин [202.126.90.64] 2024-01-19 10:32:59

эмээлтийн махаар хийсэн бууз бгаа шүү

NEWS [59.153.115.89] 2024-01-19 10:31:18

Erdenes.5.tolgoi.116.mingan.togrogig.zagaan.zaras.omno.noogdol.ashigig.ogbol.sain.bna.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.