Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг иргэний тоо бараг 28 мянгаар нэмэгдэж, 2.7 сая болов

Aдмин / Нийгэм

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өгсөн мэдээллээр 2023 онд 2.7 сая иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагджээ.

Энэ нь өмнөх жилээсээ 27.7 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг иргэдийн

  • 48.7 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж,
  • 11.5 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний
  • 10 хувь нь эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авдаг байна.

Эдгээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2023 онд нийт 2.1 их наяд төгрөг зарцуулжээ.

зураг


Сэтгэгдэл

зочин [66.181.190.138] 2024-01-19 23:34:29

Энэ тоонуудыг яаж бодож гаргадаг юм бол оо? шал худлаа тоонууд юм биш үү? Монгол улс 1 сая орчим хүүхэдтэй гэдэг мөртлөө энд 1,3 сая хүүхэдтэй болоод байна уу? Монголд тэтгэвэр авдаг 500000 орчим хүн байгаа гэдэг мөртлөө энд 310000 орчим болоод байна уу? ҮСХ тоо мэдээгээ ядахдаа зөв гаргаж мэдээлж болохгүй юу? эсвэл эрх баригчдад тохируулаад ийм тоонууд гаргаад байдаг юмуу? эсвэл сонгуулийн зорилготойгоор ийм тоонууд гаргаад байдаг юмуу? Ямартаа ҮСХ тоо мэдээ огт худал юм биш үү? ямар аргаар яаж бодоод байдаг юм бол оо? хэт хоцрогдсон энэ байгууллагад орчин цагийн шинэ арга, чадвартай мэргэшсэн хүмүүс ажиллах хэрэгтэй юм биш үү? арай юм аа...Халамжийн улс хөгжих үү? яана аа???????? Олсон бүгдээ халамж болгон тараагаад байгаа улс хөгжих үү? дэвших үү?

Зочин [203.98.76.249] 2024-01-19 15:54:40

нүдийг нь хуурч сая төгрөгийн ашгийг нь хулгайлж 100 төгрөг өгөөд л муудалцуулж байх хужаа аргыг эрлийзүүд л сайн хэрэгжүүлж байна.

зочин [66.181.185.150] 2024-01-19 14:53:21

Ийм байхад яаж улс хөгжих бэ. Хүн ажиллах гэж тэмүүлэхгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.