Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдын маршийн тэмцээнд монголчууд тэргүүлжээ

Aдмин / Нийгэм

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Norcon” марш тэмцээнд амжилттай оролцжээ.

40 хүртэлх насны ангиллын эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган тэргүүлсэн бол Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа гутгаар байрт шалгарсан юм.

Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.




Сэтгэгдэл

Лхагва [66.181.176.239] 2024-01-23 21:07:52

Үнэхээр хөөрхөн ч сайхан ч охин байна олон улсыг ардаа хаясан юм бна өвгөн миний сэтгэл хөөрч их баяслаа төөрсөн төр маань энэ охиноо чадахын хирээр шагнадаг ч болоосой

Zochin [203.91.117.8] 2024-01-22 11:59:58

Mundag zaluuc!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.