Цагдаа нар аргагүйн эрхэнд хийн буугаар буудаж, үймээнийг намжаажээ

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн бямба гарагийн амралтын өдөр "S Outlet" дэлгүүрийн агуулах чөлөөлөх худалдаанд иргэд маш олноор очиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Улмаар цагдаагийн ажилтнууд гурван удаа хий буудан иргэдэд анхааруулга өгсөн. Тус дэалгүүр бараагаа үнэ тлбөргүй тараах сургаар иргэд ийнхүү бөөнөөрөө цугларч, үймээн үүсгэсэн юм.

Энэ талаар цагдаагийн байгууллага "Нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "S Outlet" худалдааны төвөөс агуулах чөлөөлөх гэж зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан үйл ажиллагаа болсон бөгөөд нэг дор хэт их иргэн цугларсан байсан.

Энэ үед бөөнөөрөө дайрах, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул энэ асуудлыг тухайн аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагчид зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж, бэртэх бодит эрсдэл гучирүүссэн тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан. Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй, асуудлыг зохицуулж чадсан" гэлээ.

Цагдаагийн ажилтан хийн буу ашигласан нь хууль журамдаа нийцсэн үйлдэл бөгөөд тухайн байдалд авч болох боломжтой арга хэмжээ нь энэ байжээ. Учир нь, үүнээс өөрөөр хүмүүсийн анхаарлыг татаж намжаах боломжгүй байсан гэв. Хийн буу нь цагдаагийн ажилтан хууль, журамд зааснаар биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг юм.

Харин энэ талаар "S Outlet" дэлгүүрийн удирдлагууд " Ямар ч мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Сэлбэ голын эрэг дагуух “S’ Outlets” дэлгүүрийн барилгыг нураах нь зүйтэй гэсэн шийдвэр гарч энэ талаар Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар танилцуулж байв. Учир нь “S’ Outlets”-ийн барилга Сэлбэ голын голдирлыг зургаан метрээр боосон гэдэг тооцооллыг хотын дарга танилцуулсан. Харин “S’ Outlets” энэ удаад "Агуулахын бараагаа үнэгүй тараалаа. Мөн Цагаан сарын уламжлалт нүнжигтэй багцын худалдаагаа эхлүүлж, нэг барааны үнээр 3,5,10 бараа аваарай" гэх сурталчилгаа явуулсан тул иргэд ийнхүү олноороо цугларчээ.


Сэтгэгдэл

Эмээ [103.212.119.154] 2024-01-26 18:36:54

ШИВШИГ ШҮҮ ДЭЭ . МАН - ГАСУУД ТА НАР ЧАДЖЭЭ .ИРГЭД МИНЬ ҮНЭГҮЙ ЮМНЫ ТӨЛӨӨ АМИА ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ЗОНБИ БОЛЧИХЖЭЭ

Зочин [124.158.64.201] 2024-01-25 18:10:46

монголчууд минь хүмүүжил боловсрол ёс суртахуун алга болжээ зөвхөн мөнгө хөрөнгө хүнээс нэгнээсээ л илүү юм авчих хүсэл шунал нь шулам болгосон ажээ Үнэхээр ичмээр нэг дэлгүүрийн бараанд алалцаад ,тэнд бөөгнөрөөд буудуулж байгаа олон өлөн гиеэнүүдийг юу гэх вэ. Амьтны сэгрүү үхэлдэн шавааралдан дайрдаг Африкийн гиеэн гэж амьтныг зурагтаар бишгүй л үзээ биздээ их төстэй байнаа бид яах вэ

зочин [103.57.92.172] 2024-01-25 18:06:29

Монголчууд ийм болтлоо ядуу, үгээгүй гуйлгачин болчихсоныг төр засаг мэдэрч, мэдэж, ойлгож байгаа болов уу? Даанч дээ, Монголчууд ийм болчих гэж??????????

зочин [103.57.92.39] 2024-01-24 11:57:39

Тийм хуультай л вм бол хуулийн дагуу зохицуулсан нь зөв өө. Тэгээгүй бол өдийд төдөн хүн дарагдаж үхсэн, цагдаа нар зохицуулж чадаагүй гээд бөөн хэл ам болж байгаа ш дээ. Цагдаа нар энэ удаа зөв ажилласн байна

фыакфц123 Спасибо что зарегистрировались! https://telegra.ph/FAIRGPIN-805232-05-16 9983162 [178.71.205.126] 2024-01-24 05:33:46

фыакфц123 Спасибо что зарегистрировались! https://telegra.ph/FAIRGPIN-805232-05-16

Зочин [203.17.23.197] 2024-01-23 12:27:49

Хулхи барааг хаях хэрэгтэй

anuka [43.242.243.10] 2024-01-24 01:50:59

time

фыакфц123 Спасибо что зарегистрировались! https://telegra.ph/FAIRGPIN-805232-05-16 7688499 [178.71.205.126] 2024-01-23 04:06:37

фыакфц123 Спасибо что зарегистрировались! https://telegra.ph/FAIRGPIN-805232-05-16

Павел Кузнецов [146.70.111.146] 2024-01-23 03:19:34

Добрый день! Наша фирма ООО «ПТО ПРОМКОМПЛЕКТ» на постоянной основе закупает по высоким расценкам новое и Б/У оборудование: • Невостребованные складские остатки, неликвиды; • Промышленное оборудование; • Станки; • Буровое оборудование; • Инструмент; • Подшипники, запчасти, агрегаты, узлы, БеЛаз, ДЭК, ЭКГ, ДЗ98, МтБЛ,(у) (новое и б/у); • Деловой металлопрокат, трубопроводную арматуру, трубу, и тд.; • Электрооборудование, электродвигателя, генераторы (новые и б/у) и тд.; • твердосплавы, ВК, ТК, долото, бур.головки и пр. (новое, б/у, лицензия); • Трансформаторы, трансформаторное масло (новое и б/у); • Радиодетали, АТС, платы, измерительные приборы производства СССР; • Труба, трубопроводная арматура, труба нержавеющая, теплообменники, слюда; • Б/У задвижки, редуктора, насосы; • Картриджи для принтеров новые оригинал; • Оргтехника для офисов и складов можно и б/у. Полный пакет документов, лицензии, допуски. Предоплата 100%, договора, вывоз ТМЦ за счет покупателя. +7 (980) 525-83-55 (Ватсап), +7 (980) 393-70-02 (Ватсап) Моментальное рассмотрение и выезд к хранению ТМЦ.

Зочин [158.59.146.30] 2024-01-22 23:36:59

hogging ni bvv tool av

Зочин [139.5.217.73] 2024-01-22 20:05:07

жинхэнэ хог шүүлээ

Зочин [66.181.187.191] 2024-01-22 19:06:41

үнэхээр хүмүүст үнэгүй бараа өгөх гээд байгаа бол шууд хогийн цэг дээр аваачаад хаячихаж болдоггүй юм болов уу

Хөөрхийс [103.57.94.12] 2024-01-22 18:11:35

Нөгөө ганц буун дуунаар л "НАМ"болцгоож дээ ХӨӨРХИЙС. МАНгаруудын буянаар монголчууд яг ЗООПАРК-ийн амьтад болцгоолоо доо. Амьтанд хэзээ хоол хэрэгтэй болно, тэр үед нь хоолыг нь хаяад өгнө. МАНгарууд иргэдэд хэзээ мөнгө хэрэгтэй болно, тэр үед нь яаж ийгээд нүдийг нь хуурчихна. Бусад үед амьтан айлгадаг шиг, элдэв тушаал шийдвэр гаргаад гэрт нь нам хорьчихно. Араар нь ФҮҮК, САРАНГЭРЭЛ шиг хамаг юмыг нь хамаад, хулгайлаад далд хийчихнэ. Эцэстээ энэ үйлдлийг харцгаа!!!! Ганц буун дуунаар НАМ.

ГАЛТ ЗЭВСЭГ [202.179.25.203] 2024-01-22 17:43:04

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ,.. ИРГЭД РҮҮ ГАЛТ ЗЭВСЭГ ШАГАЙЖ ТЭНГЭР РҮҮ БУУДДАГ НЬ ЯАЖ БАЙГААМ БОЛ....

Зочин [66.181.187.191] 2024-01-23 12:50:49

тэгэхгүй бол үнэгүй бараа олж авах гэж улайрсан олон хүмүүс чадал муутай 1-нийгээ дарж, гишгэж ална шүү дээ ... цагдаа нар хүний амь аварсан байна

Зочин [103.212.117.165] 2024-01-23 07:19:02

Шагайх нь битгий хэл буудчихсан бна. Ер нв зхэр монголчууд буудуулж бхдаа таарсан малнууд л даа. Заяа нь тэр иргэнлүү буу шагайхгүй гэж шаах чи хүртэл мал юм бна. Шаардлагатай бол буудна

Зочин [203.98.76.249] 2024-01-22 14:23:44

өлөн өлөн хүмүүс хаа газар их цуглах юм даа

Зочин [202.21.107.12] 2024-01-22 13:30:29

Хэлэх ч үг алга... Өөрсдийн эрх ашгийн төлөө ингэж алалдаж чаддаг бол дэлхийн баячуудын зиндаанд амьдарч чадахсан.

Зочин [192.82.65.88] 2024-01-22 13:19:45

Эх орныхоо төлөө гэхээр жагсах цуглах хүнгүй болчихоод, үнэгүй юм гэхээр алалцдаг имй л монгол бочихоод байгаамдаа. Монголчууд хүнээ байчихаад удаж байна. Хүн биш амьтан болсон. МАН ард түмнийг бэлэнчлэх, мөнгө тараах, боловсрол ухамсраа гээх байдалд хүргэсэн.

Зочин [66.181.191.25] 2024-01-22 16:38:50

Unen shuu neg l ulun boljee minii Mongolchuud

choko [66.181.161.138] 2024-01-22 13:17:58

yagaad iim teneg ym be yagaad mongol hun unegui gedeg ugnd hun chanar eh oron ur huuhedee hayan ulaardag bolchih boo

Зочин [103.87.255.34] 2024-01-22 13:12:34

Мэдсэн бол очиж алалцахгүй юу? Даанч мэдээгүй

Зочин [202.126.90.19] 2024-01-22 13:11:58

unegui yumand alaan boldog

Зочин [202.126.88.124] 2024-01-22 16:55:01

Хөх хошноготой тэнгэр заяат ард түмэн хуучин шавхруун дээр ингэж алалцах гэж...

Зочин [66.181.190.155] 2024-01-22 13:06:23

Yum uzeegui orkuud heden muu davuu bulatsaldaad alaltsaad ami nasaa hairahgui yum da.

Zochin [202.9.46.205] 2024-01-22 12:28:16

Adguus shig dairchee heden muu daavuunii tuluu.uur yumand hudluhgyee

зочин [59.153.86.104] 2024-01-22 11:49:18

1953 онд Сталиныг оршуулхад , саяхан солонгост сүнсний баяраар олон хүн цугларч шахалдан эмх замбараагүй байдал үүссэнээс олон хүний амь нас үрэгдэж байсан . олон хүн үрэгдхээс хамгаалж чадсанд талархалтай байна .


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.