Хорь, гучин настай залуучуудаа харьд алдаж, дотроо адалсаар байх уу?

Aдмин / Нийгэм

Бид олон бахархах зүйлтэй үндэстэн хэдий ч заримдаа гашуудмаар дорой хандлагатай. Тэр нь нэгнээ дэмждэггүй, эвлэлдэн нэгдэхдээ хойрго, эцэст нь цаг цагийн цуглуулга гэмээр эгзэгтэй үед хар амиа боддог хөгийн зан суртахуун. Үүнээс үүдэн үе хооронд үл ойлголцол үүсэж үндэстэн сэхээрч чадахгүйдээ нөхцөл бүрджээ. Халуун залуу насныхан нуруугаа автал зүтгэж харин арай түрүүчийнхэн ирээдүйнхээ боломжийг шимэгчилдэг дорой сэтгэхүйг зарим нь хэт их өвлөв үү гэлтэй.

Бусдын дарлалд байснаа санагалзаж, булааж авч бидэнд үлдээсэн үнэт зүйл эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө санаа зовинох эрх баян хоосон цэцэн тэнэг ялгаагүй хэнд ч бий. Гагцхүү түүний хүсэл зориг бодит үйлдэл, үр дүн болж чадах уу гэдгийг өнөөдөр тун амархан тогтоож болдог эрин.

Цэл залуу Монгол охид хөвгүүд харамсалтайгаар хөдөлмөрлөх насан дээрээ хатуу хөтүүг амсаж бэрхшээлд сөхрөх тохиолдол тун их байна. Өр зээлийн дарамт, өнө холын төсөөлөл, сэтгэл зүйн олон бэрхшээлийг давна гэдэг амьдрал амсаж байхад хэтийдэх гэхээс хүнддэх биш.

Хөдөлмөрийн насны залуучууд цөм гадаадад цагаачлан өндөр цалинтай ажил олж хийх стресс бухимдлаас ангид байхыг илүүд үздэгийг нийгмийн судалгаанууд харуулна. Бүх он цагийнханд хүндрэл бэрхшээл тулгардаг. Гэхдээ авлигал ядуурлаас үүдэх нийгмийн сэтгэлгээний хоцрогдол, зэрлэгшил, хэрцгийлэл, айдас дарамт хэрээс хэтэрсэн үед асуудлыг даван гарах зориг тэмүүлэл зөвхөн ирээдүйн сайн сайхны төлөөх итгэл найдварт бий.Залуу үеэ бүү мохоо. Алдааг нь зөвөөр сургамжил, Үлгэрлэн дагуул.


Сэтгэгдэл

Зочин [108.28.198.119] 2024-01-23 22:08:54

Үхэрнүүд ээ ямарч. асуудлыг сөрөг талаас нь барууныхантай америка тай харьцуулах аа одоо боль оо бид тэднээс угаасаа 1000 жил хоцрогдолтой , ялаж бөгснийй цаасаа өөрсдөө хийхээ л блд ха ха

Зочин [103.57.92.210] 2024-01-23 19:28:34

Монголчуудын хүмүүсийг нэг хорлодог арга нь хүнийг гуйлгачинтай суулгаж, тухайн хүн ба гуйлгачин дундаас хүүхэд төрүүлэх юм.

Zochin [66.181.161.191] 2024-01-23 14:25:29

Huneer dutaah heregtei end ymar zarts barlag hiij duuslaa gadaadad gazar uzeed zarts hiisen ch yadag ym

Капитализмын үед барагдашгүй үзэгдэл юмдаа. [66.181.160.44] 2024-01-23 14:20:36

Япон, БНХАУ. Герман. Франц зэрэг улмад залуучууд ажилгүйчүүдийн дийлэнх хувийг эзэлдэг. Харин ч Монголд залуучуудад ДЭЭД боловсрол түлхүү олгох юм. Тэгээд л БОЛОВСРОЛТОЙ залуус гадаадад ажил олох шанс илүү байх юмдаа. Хэрэв боловсролгүй байсансан бол залуус Монголдоо Өмнөд Солонгосын зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд шиг БОЛОХ БАЙХ байсан. Нэг монгол нь нөгөө монголоо дээрэмдээд л амьдрах байсан. Ер нь залуучуудын ажилгүйдлийг Монголын засаг барагдуулж ЧАДАХГҮЙДЭЭ. Япон, Хятад, Герман, Францыг хар.

Заас [202.9.46.4] 2024-01-23 14:04:54

Нам дагасан өлөн авилгачид нь бүгдииг том жижиггүй тонож хулгаалдаг улсд ямар ажил байгаа юм хэн гадагшаа тэр виз нь гараад байгаа юм бүгдл энэ хонротооол хоорондоо хуцааал байгаа биздээ мангарааа

Зочин [202.9.46.198] 2024-01-23 12:38:10

Жараас доош насныхан гадагшаа ажил хөдөлмөр эрхэлж амьдрахаар явж байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.