Н.Одонгуа: Хүхэрлэг хийн хэмжээ агаарын стандартаас 47-53 дахин өссөн

Aдмин / Нийгэм

Утаанаас үүдэн хүний эрүүл, амьд явах эрх болон бусад эрхийг ноцтой зөрчиж буй талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Одонгуа, судлаач, дэд профессор Ардчилсан хүчний холбооны дэд тэргүүн С.Наранбаатар нар мэдээлэл хийлээ.

Анагаар ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа “Ураг эхийн хэвлийд байхдаа хүчил төрөгчийн дутагдалд орсноор уналт таталттай хүүхдүүд олдмолоор өвдөж байгаа нь сэтгэл зовоож байна. 0-5 насны хүүхдийн нас баралтын хамгийн том шалтгаан бол амьсгалын замын өвчлөл, уушгины хаталгаа болоод байна.

Улаанбаатарт байгаа жирэмсэн эмэгтэйчүүд үр зулбах эрсдэл өвлийн улиралд дөрөв дахин ихсэж байна. Энэ мэт бидний сэтгэлийг өвтгөсөн тоонууд олон байна.

Монголд нас баралтын шалтгааныг хоёр хэсэгт хувааж болно. 2016 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн чухал ажил бол агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны судалгаанаас үзэхэд тоосонцорын хэмжээ буурсан. Гэвч хүхэрлэг хийн хэмжээ агаарын стандартаас 47-53 дахин өссөн судалгаа байна. 2022 оны судалгаагаар Монгол иргэдийн элэгний өвчлөлийн талаар судлахад агаарын бохирдол нөлөлсөн байсан. Мөн 2023 онд МУИС-ын багш н.Амгалангийн хийсэн судалгаагаар шууд халдвар үүсгэдэг хиймийн нэгдлүүд илэрсэн. Иймд бид энэ асуудлыг зүгээр хараад сууж болохгүй гэдгийг онцолмоор байна” гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.112.214] 2024-01-23 21:02:04

Аюултай, амьдрах аргагүй л болж байна даа. Уудаг усаа өөрсдөө бохирдуулна. Туул гол руугаа бараг д бааж шээхийн наагуур л байдаг. Энэ олон нүхэн жорлонгууд!!’

зочин [66.181.181.144] 2024-01-23 19:53:51

Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа агаарын чанарын стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг нэн даруй дахин хянаж үзээсэй. БОАЖ яаманд Ногоон хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан Т.Б гэх эмэгтэй эдгээр үзүүлэлтүүдийг өөрчилж, дээд хэмжээг улам их болгосон уу? эсвэл гэдгийг сайтар шалгаасай. Хот даяараа айхтар муухай эхүүн үнэртэй битүү утаатай байсаар бараг 4-5 жил болж байгааг анхаарах хариуцах байгууллага, ажилтнууд байна уу? Хотын захын гэр хорооллууд, 100 айл, хотын төв, Зайсан бүгд ижил ийм байгаа биз дээ? Бүх төрлийн хорт хавдар улам бүр нэмэгдэх байх даа? Монгол хүний оюун ухаан, бие эрүүл мэнд муудах байх даа? яана аа??????

Зочин [124.158.107.35] 2024-01-23 10:57:47

энэ тэгээд аюул мөн биз дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.