Цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа.

Тодруулбал, 25 байгууллагын 854 ажилтан албан хаагч тусгай зориулалтын 157 машин техниктэйгээр ажиллаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд нийт 82.5 тонн бодис, 137.5 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв. Түүнчлэн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 8331 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Одоогоор авто зам болон явган хүний зам, замын нуухны цэвэрлэгээ, хар цас ачих ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм.


Сэтгэгдэл

MONGOL [202.55.188.125] 2024-01-24 02:31:48

Шаадаг гарууд яг юу хийснийг чин батлаад сая Дүнжингаравын уулзварт хальтиргаанаас чин болоод осол гараад гал гараад аймшиг болчлоо. Нүд хуурсан хийрхэл попрохоо больвол яасан юм бэ.

MONGOL [202.55.188.125] 2024-01-24 01:41:32

Юу ч хийхгүй байж юун том тоо тавьдаг тэнэгүүд вэ одоо тэгвэл хэдэн төгрөгний зардал гаргаснаа нэг зөв бичээд тавьчаарай!

Иргэн [202.9.46.213] 2024-01-23 14:36:28

Харин ч ногоо зүлэг дээрээ аятайхан овоолох байж

зочин [103.57.94.115] 2024-01-23 14:17:17

Хаана асгаж байна Энэ бодис чинь хайлаад гол руу орно загас жараахай үхнэ. Ундны ус бохирдуулна Орхон Сэлэнгэ гол мөрөн бохирдож байна Яах ёстой юм Ус сувгийнхаан


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.