Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж өмнөх оны мөн үеэс 16 хувиар их байжээ

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 18 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.

2024 оны хүйтний улирал 02 дугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 12 мкг/м3-ээр буюу 10 хувиар бага, харин PM2.5 тоосонцор 11 мкг/м3-ээр буюу 16 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 5 мкг/м3-ээр буюу 8%-иар, хүхэрлэг хий (SO2) нь 6 мкг/м3-ээр буюу 5 хувиар тус тус их байна.

Улаанбаатар хотын сүүлийн 6 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.

РМ2.5 тоосонцор

Зураг 1. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын

сарын дундаж агууламж, 2019-2024 он

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 11 мкг/м3-ээр буюу 16%-иар их. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 31 мкг/м3-ээр их байна (Зураг 1).

РМ10 тоосонцор

Зураг 2. Хүйтний улирлын PM10 тоосонцрын

сарын дундаж агууламж, 2019-2024 он

Агаар дахь PM10 тоосонцрын 2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 12 мкг/м3-ээр буюу 10%-иар бага. Харин агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 4 мкг/м3-ээр их байна (Зураг 2).

Азотын давхар исэл (NO2)

Зураг 3. Хүйтний улирлын азотын давхар ислийн

сарын дундаж агууламж, 2019-2024 он

Азотын давхар ислийн (NO2) 2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 5 мкг/м3-ээр буюу 8%-иар их. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 15 мкг/м3-ээр их байна (Зураг 3).

Хүхэрлэг хий (SO2)

Зураг 4. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын

дундаж агууламж, 2019-2024 он

Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 6 мкг/м3-ээр буюу 5%-иар их. Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 67 мкг/м3-ээр их байна (Зураг 4).

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.